Сүхбаатарын талбайд Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор өлсгөлөн зарлаад байсан УИХ-ын гишүүн С.Ганбаатарын бие муудаж СБД-ийн эмнэлэгт хүргэгджээ.

Тэрбээр 50 гаруй цаг Сүхбаатарын талбайд суулт зарласан бөгөөд С.Ганбаатарыг өнгөрсөн шөнө 02 цагт эмч нар  эрүүл мэндэд нь үзлэг хийгээд биеийн байдал нь муу байгаа тул хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэх дүгнэлийг гаргаад байсан юм. Түүний биеийн байдлаас шалтгаалан төв талбайд зарласан суулт өндөрлөж байгаа бололтой.