Сайн дураараа шинжилгээ өгсөн хүмүүсээс коронавирус илэрч байгаа нь байдал эрс хүндэрч байгааг харуулж байна
2021/01/30
Сүүлийн үед халдварын нөхцөл байдал эрс нэмэгдэж байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Тэрбээр "Сүүлийн үеийн халдварын нөхцөл байдал эрс нэмэгдэж, Улаанбаатар хотод хоногт 15-аас 20, 30 тохиолдол бүртгэгддэг боллоо. Урьд шөнийн бүртгэгдсэн тохиолдол батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байгаа боловч сайн дураараа шинжилгээ өгсөн хүмүүсээс коронавирусийн халдвар илэрч байна гэдэг бол хүн ардын дунд шинж тэмдэггүй буюу хөнгөн хэлбэрээр халдвар тархсан гэдэг үзүүлэлт болно.
Өвчлөл идэвхтэй байгаа голомт бол БЗД-ийн Х апартмент. Уг газарт бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 14 болсон. Микс пицца гэдэг газрын хүргэлтийн ажилтан өвдсөнтэй холбоотой хамаарах тохиолдол 11 болсон. Мөн Наркологийн эмнэлэгт батлагдсан тохиолдол 7 болсон. БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны халдварын голомт тасрахгүй үргэлжилж байна. Банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг хүний дүү нь өвдсөнөөс болж эгч нь өвдсөн. Эгч нь асрамжийн газар ажилладагтай холбоотой багш, хоёр хүүхэд өвдсөн. Тухайн ажилтнуудыг тусгаарлаад тандаж байна.
Нэг газар голомт гарахад түүнтэй хамаатай тохиолдлууд хаана ч очоод хэнийг ч өвчлүүлэх эрсдэл байна. Эх уурхайгүй халдвар гарах эрсдэл өндөр. 1,000 гаруй ойрын хавьтал, 6,000 гаруй хоёр дахь хавьтал байна. Хавьтал, батлагдсан тохиолдлуудын тоо нэмэгдэхийн хэрээр халдвар тарах эрсдэл нэмэгдэнэ" гэв.
Зочин · 2021/02/05
Mongolchyyd aa!!!yag odoo bol ene ebchinees yaj amid mend salah be?gedeg bol mas chyhal baina syy!!!bysad zyilyyd chini ard hozroh ni engiin asyydal boljee!!
Зочин · 2021/02/01
Yum l bol ogtsor gehiin soliortson yumuu ene mongolchuud. Lalaruud uursduu ajil hiih chadamjgui bolhooroo invej hun shuumjilj saihan boldog yumuu?
Зочин · 2021/01/31
Зочин · 2021/01/30
Ene Ambaselmaa emgen tetgevertee suugaad zaluust zaigaa tavij ugvul taarna. Ambaselmaa ogtsor!
Зочин · 2021/01/30
zugeer l haniad yum bish uu