Интермед эмнэлгийн Ковид-19 халдвар илрүүлэх Drive-Through буюу автомашинтай шинжилгээ өгөх цэг нээгдсэн цагаас эхлэн өдөрт дунджаар 400-600 хүний Түргэвчилсэн оношилгоог хийжээ.

Энэ хугацаанд нийт 11.000  хүнийг олон хүний  бөөгнөрөл үүсгэлгүй, эмнэлгийн орчинд оруулахгүйгээр эрсдлийг бууруулан шинжилгээг авсан бөгөөд өнөөдрийг хүртэл 5 тохиодллыг илрүүлэн ХӨСҮТ-д шилжүүлж журмын дагуу ажиллалаа.

Ийнхүү Интермед эмнэлэг хүн амын дунд цар тахлын халдварыг цааш тархахаас сэргийлэн өөрсдийн хувь нэмрийг оруулсаар байгаадаа баяртай байна. 

 

Нэгдүгээр сарын 29-ний үүрээр 03 цагт Яаралтай тусламжийн тасгаар үйлчилгээ авахаар ирсэн 2 иргэний ПГУ/PCR оношилгоог өөрийн лабораторид хийж эерэг гарсан даруйд ХӨСҮТ-д мэдээлсэн ба эмнэлгийн орчинд нэвтрүүлэлгүйгээр тусгаарлаж,  ХӨСҮТ рүү эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх журмын дагуу шилжүүлэн шуурхай арга хэмжээ авлаа.  

 

Интермед эмнэлэг одоогоор иргэдийг машинаасаа буухгүйгээр Ковид-19 антиген илрүүлэх Түргэвчилэн оношилгоог хэрэгжүүлэн ажиллаж байгаа ба тун удахгүй ПГУ шинжилгээг хүлээлэг дараалалгүй, эрсдэлгүйгээр хурдан шуурхай өгөх боломжтой оношилгооны цэг үүд хаалгаа нээх юм.