Э.Бат-Үүл: МАН-ын дарга У.Хүрэлсүх Ардчилсан намгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд орно гэсэн тооцоотой байж
2021/01/30
Хотын дарга асан, Улсын баатар Э.Бат-Үүлтэй ярилцлаа.
-У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорлоо. У.Хүрэлсүх яагаад гэнэт ийм үйлдэл хийсэн гэж та бодож байна вэ?
-МАН-ын дарга У.Хүрэлсүх Ардчилсан намгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд орно гэсэн тооцоотой байж. Ийм итгэлтэй тулдаа онцгой нөхцөлд улсаа хаяж, улс төр хийж байна гэж харсан.
-У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намгүйгээр орно гэсэн тооцоотой байгааг та юуг үндэслэн хэлэв?
-Шүүхийн хуулийн шинэчлэл гуйвж МАН-ын мэдэл рүү шууд шилжсэн юм биш биз гэсэн хардлага, Ардчилсан нам шүүх дээр очоод мухардсан байдлаас харагдсан. Манай намын Х их хурлын үйл явдалтай холбогдуулан гаргасан шийдвэр нь манай намыг удирдлагагүй болгохоор олон үзүүртэй тайлбартай гарсан. Ардчилсан нийгэмд шүүх гэдэг бол маргаантай асуудлыг шийдвэрлэх нийгмийн үйлчилгээ юм шүү дээ.Тийм учраас иргэд болон хуулийн этгээдүүд “бидний хооронд маргаан гарлаа, шийдэж өгнө үү! гэж л шүүх дээр очдог юм. Шүүх маргааныг таслан шийддэг газар. Манай шүүхийн ийм үйлчилгээ үзүүлдэг газар гэдэг иргэншсэн ойлголт нь тун маруухан. Үүнийг нь улстөрчид ашигласаар ирсэн.Одоо ч тэгэх шиг боллоо.Манай намын удирдлагын асуудлаар Шүүхээс өөх ч биш, булчирхай ч биш шийдвэр гаргаад шидчихлээ шүү дээ! Нэгэнт удирдлага нь тодорхойгүй болчихсон бол Ерөнхийлөгчөө хуульд нийцүүлэн нэр дэвшүүлж чадах эсэх нь эргэлзээтэй шүү дээ. Нэр дэвшигчийн асуудлаар нам доторх өрсөлдөгч талууд шүүхэд намын удирдлагын нэр барин гомдол гаргаад унавал манай нам маш хүнд байдалд орно.Тэгэхээр МАН-ын дарга У.Хүрэлсүхэд яггүй давуу байдал бий болчихсон гэсэн үг. Ийм давуу байдлаа мэдсэн учраас л У.Хүрэлсүх улс орноо онцгой байдалд орхин, нэр нүүрээ барж мэдэх эрсдэлтэй улстөрийн алхам хийлээ. Ерөнхийлөгчийн сонгуульд анхаарлаа бүрэн төвлөрүүлэхээр шийдсэн нь харагдлаа.
-У.Хүрэлсүхийн хувьд огцрох шалтгаанаа өөрөөр тайлбарласан. Улс орны нөхцөл байдал амаргүй байхад Засаг огцорч байгаад шүүмжлэлтэй хандах хүмүүс нэлээд байна?
-У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд бүрэн анхаарлаа төвлөрүүлэхээр шийдсэн нь тодорхой байна. Нөгөө талаас эдийн засаг маш хүндэрсэн байна. Шинээр ажил авч байгаа Л.Оюун-Эрдэнэ энэ тухай УИХ дээр хэдэнтээ хэллээ шүү дээ. Эдийн засаг муудсан, ковидоо алдаж орхисон зэрэг хүндрэлүүдийг өөр дээрээ аваад У.Хүрэлсүх сонгуульд орохоосоо зүрхшээсэн хэрэг. Мөн Оюу толгойн асуудал “хүзүүнд тулгасан хутга” болох байж. Ямар ч байсан “фронтоо хаяж зугтсан генерал” У.Хүрэлсүх эргээд ямар нүүрээрээ Ерөнхийлөгч болмоор байна гэж ирэх юм бол. Ямар жүжиг тавьж ирэх бол гэж тааж ядаж байна.
-Ардчилсан намын УИХ дахь бүлгийн гишүүдийн зарим нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахгүй гэж Чуулганы хуралдаанд байр сууриа илэрхийлсэн. Энэ ямар учиртай вэ гэж хүмүүс гайхаж байгаа харагдсан?
-У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудал дээр манай намын бүлгийн гишүүд маш зөв байр суурьтай байсан. Цар тахлын нөхцөл байдлыг У.Хүрэлсүх өөрөө л дайн тулаантай зүйрлээд байсан. Нөхцөл байдал ийм онцгойг мэдсээр байж “улс орноо хаяад” явсан. Манай Үндсэн хуульд онцгой нөхцөл байдал үүссэн үед эрх мэдэл шилжүүлж болохгүй гэсэн зарчим бий. Гэтэл У.Хүрэлсүх энэ зарчмыг үгүй хийж орхилоо.Дайны үед фронтоо хаяад явсан генералыг өөгшүүлж болохгүй биз дээ. Манай бүлгийн гишүүд Хүрэлсүхийг огцроход ч, Л.Оюун-Эрдэнийг томилогдоход ч барьсан байр суурь зөв байна гэж бодсон. Манай намынхан сорилт тулгарсан үед зарчимтай байдаг. Генерал фронтоо хаяад явдаг гутамшигтай жишгийг нийгмийн хэм хэмжээ болохгүй гэлээ шүү дээ! Жинхэнэ дайны үед ингэсэн бол яана?!
-Ерөнхийлөгчийн сонгууль дөхөөд улс төр нэлээд бужигнаад эхэлчихлээ. Тэгвэл цаашид улс төрийн нөхцөл байдал хэрхэн үргэлжлэх бол гэж харж байна вэ?
-Манай Ардчилсан намыг шүүх маргаантай байдалд барьчихлаа. У.Хүрэлсүх фронтоо хаяж зугтаагаад хөгийн харагдах боллоо. Фэнгшү С.Ганбаатар сонгуулийн ажлаа эхлүүлээд өлсгөлөн зарлачихлаа. Цагаан сарын дараа туйлдсан хүмүүс яаж ч мэдэхээр байна. Нийгэмд эсэргүүцлийн шинж тэмдэг бий болж хөдөлгөөнд орж байна. Ийм үед сонгуулийн прогноз хийхэд амаргүй байдал тулгарлаа. Цагаан сарын дараа байдгаа барсан олон түмэн яах бол хэмээн санаа зовж байна даа.
-АН-ын дотоод асуудал, тодорхойгүй байдал АН-ын нэр хүндийг унагаж, нийгэмд муухай харагдуулж байгаад олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Дотоодын асуудал цаашид хэрхэх бол?
-Олон мянган гишүүдийнхээ хувь заяаг бодож эвлэрэх хэрэгтэй. Би энэ үгийг чухалчлан хэлж байна. Бид гишүүдийнхээ дэмжлэгээр л өдий зэрэгт яваа. Одоо намаа МАН-ын тоглоом болгочихвол МАН Путин шиг, үгүй дээ л хорин жил, түүнээс ч илүү хугацаанд засаглана гэсэн үг. Тэгвэл манай намын гишүүд, тэдний гэр бүл,үр хүүхдүүд энэ хугацаанд нийгмийн гадуурхагдсан цөөнх болж хувирна. МАН хүнийг гадуурхан мөшгөхдөө гаршсан нам билээ. Түүх нь тийм юм!
-Ардчилсан намын асуудал цаашид яавал зохилтой вэ. Хурдан даргаа сонгох дотооддоо эвтэй түнжинтэй байх асуудал шийгдэх болов уу?
-Шүүхийн шийдвэрийг яаралтай хэрэгжүүлэх ёстой. Шүүхээс сая АН дүрмийнхээ дагуу одоогийн удирлагаа хурдан тодруулж эцэслэн шийд гэсэн шийдвэр гаргасан байна лээ. Тийм учраас одоо манай намын маргалдаж байгаа талууд Шүүхийн шийдвэрээ яаралтай хэрэгжүүлчих ёстой. Ардчилсан намын одоогийн удирдлагын маргаантай асуудлыг шүүх шийдэхгүй орхиод, одоо хүчин төгөлдөр байгаа дүрмээрээ даргынхаа асуудлыг яаралтай шийд шүүхин шийдвэр гарсан. Тиймээс одоо Шүүхийн шийдвэрээ хурдан хэрэгжүүлэхээс өөр гарцгүй болсон. Өөрөөр хэлбэл, шүүх өөр байдлаар даргын асуудлыг авахгүй шүү гэсэн санаа бүхий шийдвэр гаргачихлаа. Эгзэгтэй болгоод хаячихлаа. Маргалдах талуудын аль аль талынх нь асуудлыг шийдсэнгүй.
-Намын хуучин дарга С.Эрдэнэ, намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан гээд хоёр талд байгаа хүмүүс нэгдэж хамтарч ажиллах талаар яриа хэлэлцээр хийгдэх шинж байна уу. Ямар гаргалгаа харагдаж байна вэ?
-Цаашид эвлэрэхгүй явбал нэг нь нөгөөгөө шүүхэд өгөөд салахгүй шүү дээ. Эцэс, төгсгөлгүй шүүх дээр асуудал тавиад байхыг үгүйсгэхгүй харагдаж байна. Тийм учраас зөрчилд орсон талууд хоорондоо эвлэрч, шүүхийн шийдвэрийг биелүүлээд Үндэсний бодлогын хороогоо хуралдуулаад хурдан ажилдаа орох хэрэгтэй. Одоо бие биенээ үндэслэлгүйгээр гүтгэж хэрэггүй. Баримт үндэслэлгүйгээр бие бие рүүгээ дайрах нь бадлыг улам дордуулаад байна. У.Хүрэлсүхтэй нэлээн шийдэмгий тэмцэл хийж явсан хүн чинь С.Эрдэнэ шүү дээ. Тухайн үедээ Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудал тавьж байсан. Хамгийн гол нь яадаг ч байсан гэсэн үндэслэлгүйгээр бие биенээ гүтгэхгүй эвлэрэх тийшээ хандаасай гэж хүсч байна. Маргааныг шүүх л шийднэ. Шүүхийн шийдвэрээ хэрэгжүүлэхээс өөр арга байхгүй байна.
-Ерөнхийлөгч Х.Баттулга АН-д нөлөө ихтэй байна. Одоогийн АН-ын бүлгийн гишүүдийн ихэнх нь Х.Баттулга Ерөнхийлөгчийн заавраар ажиллаж байна гэдэг ийм зүйл яригдаж байгаа. Та үүнд юу хэлэх вэ?
-УИХ дахь АН-ын бүлэг гэдэг бол төрийн инстутиц. Хуулиараа төрийн инстутицийг бүрдүүлдэг бие даасан нэгж. Тийм учраас Ерөнхийлөгч, АН-ын бүлэг хоёр хамтарч ажиллана гэдэг төрийн инстутицийн харилцаа. Аль ч цаг үед Ерөнхийлөгч нь цөөнх, олонхын бүлэгтэй алинтай ч харилцдаг байсан. Хамгийн гол нь тэнд зүгээр нэг Ардчилсан намын гишүүд сууж байгаа юм биш. Монгол Улсын Үндсэн хуулиар бүлэг бол төрийн доторх инстутиц буюу хуулийн этгээд, Үндсэн хуулийн нэгж гэж заасан байдаг. Олонхоо дэмжээгүй үед Ерөнхийлөгч цөөнхөөс дэмжлэг авдаг ингэж л явж ирсэн.
-Ерөнхийлөгч баахан хориг тавьдаг ч хүлээж авахгүй байгаа нь анхаарал татаж байна. Хүлээж авах боломжгүй хориг тавиад байдаг юм уу гэдэг асуудал гарч байна?
-УИХ-д улс төрийн тэнцвэр алдагдсаны шинж. Ардын нам үнэмлэхүй олонх байна. Ерөнхийлөгчийн хоригийг авахгүй гэх нь байтугай хүсвэл Үндсэн хууль ч өөрчлөх эрхтэй байна. Тийм том бүлэгтэй байна. Жишээ нь, саяхан Үндсэн хуулийг өөрчилсөн байхад УИХ дээр маш ноцтой юм яриад эхэллээ. УИХ-ын гишүүн Бямбацогт дахиад Үндсэн хуулиа өөрчилнө гэж ярьж байна. Энэ чинь одоо юу болж байна вэ. Шинэ Үндсэн хууль дөнгөж өнгөрсөн тавдугаар сарын 17-нд хэрэгжиж эхэлсэн. Д.Лүндээжанцан одоо найман жил Үндсэн хуулиндаа хүрэхгүй гэж хэлж байсныг санаж байна. Тэгсэн чинь сая Байнгын хорооны дарга С.Бямбацогт Үндсэн хуулинд хүрнэ гэдэг санаагаа хэллээ. Энэнээс би юу хардаж байна гэхээр, энэ нөхдүүд Ерөнхийлөгчийн сонгуульд ялбал, МАН Ерөнхийлөгчийн засаглал руу явах гэж байна гэж ойлгосон. Энэ бол маш ноцтой байдал бий болгоно. Яагаад гэхээр, сая шинэ Үндсэн хуулиар парламентын бүх эрх мэдлийг Ерөнхий сайд руу шилжүүллээ. Дахиад Үндсэн хуулийг өөрчлөхдөө Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдаа томилно гэдэг заалт оруулчихна гэсэн үг. Тийм заалт оруулчихвал тэгээд өнгөрлөө. Тэгвэл тэгээд манайх Ерөнхийлөгчийн засаглал руу шилжчихнэ. Монголчууд эндүүрлээ болих хэрэгтэй. Чанга гарын удирдагч хүсээд байдаг. Гэтэл чанга гартай байсан улс орнууд бүгд сүйрч байна. Оросыг хар. Эдийн засаг нь сүйрлээ. Туркийг хар.
-Оюу толгойн асуудал дээр та юу хэлэх вэ?
-Оюу толгойн асуудал ярьсан төрийн зүтгэлтэн болгон шоронд орж байна. Ямар ч гэрээ хэлэлцээрийг харлуулж байна, энэ популист улстөрчид. Гэрээ хэлэлцээрийн ажлын хэсэгт С.Ганбаатар, Ц.Даваасүрэн эд нарыг заавал оруулах ёстой гэж бодож байна. Тэгэхгүй ажлын гадна талд суучихаад шүүмжлээд, хийсэн ажлыг харлуулж хиншүү болгоод байна. Ингэж болохгүй. Ер нь бол миний хардаж байгаа зүйл бол, Оюу толгойн асуудлыг мэддэг хүмүүсийн ярьж байгаагаар бол үнэндээ хөрөнгө оруулагч тал одоо болтол ашиг аваагүй юм билээ. Монголын тал харин янз бүрийн төлбөр, татвар нутаг дэвсгэр дээр үйл ажиллалаа явуулсан гээд ажлын байртай, олон компани бараагаа ханган нийлүүлж хоёр их наяд төгрөгийн борлуулалтын орлого авдаг юм байна гээд яриад байна. Миний хувьд одоогийн энэ байдлаас болж Оюу толгойн төслийг царцаах нь дээ гэж харсан. Сая шүүхэд өглөө гэхээр, Оюу толгой чинь энэ дарамтаа дийлэхгүй болоод энэ төслөө зогсоочих вий дээ гэж харсан. Энэ төсөл зогсвол манай эдийн засаг баларна. Эдийн засгаа сүйрүүлсний хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Өөрөөр хэлбэл, энэ хэдэн улстөрчид популистуудаас болж Оюу толгойн гэрээ хэлэлцээр “Баялгийн хараал” болж хувирчихаад байна. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ гэрээ хэлэлцээр хийхдээ энэ шүүмжлээд байгаа нөхдүүдийг заавал оруулах ёстой гэж харсан.
ИРГЭН · 2021/02/05
АНамд БАЯРЛАХ НЭГ ЗҮЙЛ БАЙДАГ. 2012-2016 УИХын ДАРГА АНаас, ЕРӨНХИЙ САЙД АНаас, ЕӨК АНаас БАЙХ ҮЕД ТЭД ТОТАЛИТАР ДЭГЛЭМ ТОГТООГООГҮЙД БАЯРЛАДАГ. МАНын ХУВЬД ИТГЭЖ ҮЛ БОЛНО. МАНын УДИРДЛАГА ТОТАЛИТАР ДЭГЛЭМИЙГ ХҮСЭЖ БАЙГАА.
ИРГЭН · 2021/02/05
ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХЫН ТӨЛӨӨ Л ИЙМ АЛХАМ ХИЙСЭН. ХЭРЭВ ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ АВААС МОНГОЛД ДАРАНГУЙЛАЛЫН ЗАСАГЛАЛ ТОГТОЖ КОММУНИСТ ОРОН БОЛНО. АРДЧИЛСАН НАМ ХУДАЛ ХУЛГАЙ ЛУЙВАРТ ДОНТОЖ ҮЗЭЛ БОДОЛ НЬ ТӨЛӨВШИН ТОГТОЖ СИСТЕМ БОЛЖ ЧАДААГҮЙТЭЙ ШУУД ХОЛБООТОЙ. ОДОО ХҮРЭЛСҮХ БОЛОН МАНыг ЕӨКөөр СОНГОХГҮЙ БАЙХЫГ МОНГОЛЧУУДЫН ЗҮРХ СЭТГЭЛ, ОЮУН УХААН МЭДНЭ.
самдан · 2021/02/02
Хүүе чи хөөрхий Батүүлийг зайлуулж яахнав Нутгийнхан нь хөөхгүй бол тэнд аваачиж булсан дээр биздээ,Хэрэв энэ бузрыг авахгүй гээд хөөвөл яах вэ гэжүү, Харинээ усруу хаявал ус бузарлана бүрч болилоо. чоно тэжээж буй хүнд өгье гэвэл чоно хийморьтой амьтан сэжиглээд идэхгүй ээ.Тэгээд яах юм бэ.Хүмүүсээ
Иргэн · 2021/02/02
Өвөө одоо чимээгүй байсан дээр ээ.
зочин · 2021/02/01
Баавар суутан ухаантайн ,,Хуйвалдааны онолоо одоо ингэж бичиж суунааа, энэ онол Ардчилсан хувьсал гэж Монголд 1990 онд эхлүүлэж байсан Баавар Элбэг,Батүүл Луйварчдын өөрсдийн нь онол ////// Хуйвалдааны онол юун түрүүн улс төрд ашиглагддаг. Төрийн эрх мэдлээ хадгалахын тулд нэг хэсэг эрх баригчид хуйвалдааны онолыг төрөл бүрээр нь зохион дэлгэрүүлж байдаг бол мартагдсан, олон нийтэд үл тоогдсон, эрх мэдлээсээ салсан улс төрчид засгийн эрхэнд гарахын тулд хуйвалдааны онолын хөгжүүлэгчид байдаг. Мао, Ленин, Муссолини, Гитлер нар хуйвалдааны онолын хүчээр л төрийн эрхэнд гарцгаасан. Өнөөгийн ядуу буурай орнуудын удирдагчид бараг толгой дараалан өөрийн ард түмэндээ таарсан хуйвалдааны онолын хүчээр эрх мэдэлд хүрсэн ба дараагийн шинэ онолын хүчээр эрх мэдлээ хадгалсаар байгаа билээ. Хувь заяаны шоглоомоор аюул заналын тухай хуйвалдааны онол ярьсаар байгаад эрх мэдэлд очсоны дараа чухам тэр удирдагчид өөрснөө аюул занал мөхөл сүйрлийг дуудан авчирдаг ажгуу.
Зочин · 2021/02/01
Ингэж хамаагүй бичиж болохгүй байхаа Та нарын экспортын ардчилал юу авчрав 2 удаа итгээд төрд гаргахад юу ч хийж
Aluurchin elbegdorj · 2021/01/31
Aluurchin elbegdorj bi ardchilaliin etseg ardchilsan huvisgaliin altan haraatsai baisan Zorigiig 18 udaa hutgalj tarchilgaj tamalj alaad zorigiin ireedyid ezleh baisan byh bair suuriig allagaar bulaaj avsan aluurchin bilee.
Aluurchin elbegdorj · 2021/01/31
Aluurchin elbegdorjiin baasaar hoollogch aluurchin batyyl
Зочин · 2021/01/31
Батүүлээ яасан гэж баатар болсон юм бэ ядуу гудамжны хүүхэд төрөөс төрсөн тэр бумтантай ард иргэд ядуу дарга нарт нь хууль үйлчилдэггүй нийгэмтэй болгосон гэж баатар өгсөн шүү танай хүзүүгүй хулгайч чинь
Зочин · 2021/01/31
гичиы нохой ямар бна ккк
элбэгийн гөлөг · 2021/01/31
батүүлий талаар сэтгэгдэл бичсэн сая тэгтэл шууд устгаж байна шорон батүүл болон түүний хүү ,элбэг дорж гөлөгүүд
элбэгийн гөлөг · 2021/01/31
тэнэг мал Батүүл чам шиг Монголын төрөөс өөрийнхөө хүүтэй нийлж мөнгө хулгайлж байдаг хүн бараг байхгүй шүү, яасан танай хүү чинь Ерөнхийлөгч Баттулга руу л улс төр хийж дайрч байсан ,одоо чи худлаа миний,манай Ардчилсан Нам гээд л хуцаад ,элбэгдорж шигээ шоронд л орохгүй байхаа аргаа л хайж байгаа биз дээ , Ан -д удирдлага гэдэг хэдэн новшууд л эгэл олон ард түмэн ,АН -гишүүд,дэмжигчидыг доромжилж ,одоо бүр АН - дарга ч байхгүй болоод байгаа шүү, чамд МАН- огт хамаагүй, харин луйварчин та нарт МАНАН - л гэдэг хам ялтангууд л өөрсдыгөө бодож ашиг харж суугаа царай чинь энэ дээ
Бат · 2021/01/31
Одоо ёрөнхийлөгч болох хүнийг АН мэддэг юм уу салга тогой юугаа яриад байна аа
zochin · 2021/01/31
iim jijighen ulsd Ardchilal gej soliorood yahu tuunii gai ih baisan bolood tumnii amidral dordson
Зочин · 2021/01/30
Odoo ymarj biznisgui baij har dorligjaw chi elbegee bayr bayrtcogt geel oluulaa ta nar mongoliig hohirooson shu de odoo zailaaj ijeej nugelgui hun met baih ym
Зочин · 2021/01/30
Ya nar 90 d ond jagaag germanaas olon mungan $ toi irhed huujin drapan uranhai politoito bakal emssen hedswn deelniii tasarhaitai hir unertuulsen heden ym menge guij bsn gsn shuu de
Зочин · 2021/01/30
Chi zugeer zailaa mongold unen gsi bolson humuus ta nar ardchilaliin buynaar eeadiigee ur huuhdee ger bulee bayjuulsan baasnuud bol ta nar uhehdee awaad uhehuu gdg buyn jagaa ter unen ug ya naraas iluu bayn baih ystoi hun bol buyn jagaa teghed gantchan biyn kampantaga bj bn iluud shunahgui
уншигч · 2021/01/30
За за чи одоо ардчилал гээд гуншигнаад байх хэрэггүй. Чи ардчилалын нэрийг ашиглан ардчилалыг анархист нэр хүндгүй болгоход голлон оролцож ардчилалд байхёсгүй үйлдлүүдийг биеэрээ үлгэрлэн харуулсан новш шүү дээ чиииииии
Зочин · 2021/01/30
энэ салга пязду гөлгөө дагуулаад шорондоо орох болоогүй юм уу,үхсэний чинь улсын баатар вэ,хүн алсан гээд хүзүүгүй пяхлуу сандраад өгчихсөн гээ биз дээ
Зочин · 2021/01/30
зочин · 2021/01/30
чи намайг нохой гэж байгаа бол чи гичий я буду тебя ебать
syhai!!!! · 2021/01/30
Gyzaa!!!eger hylgaich aa!!chamgyi ene zasag siidej chadna!haraal idsen har syhai mini!!!!
Бат · 2021/01/30
Зах зээлийн энэ тогтолцоог олигаркууд хэвийн явуулахгүйгээ харууллаа одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй байна
lol · 2021/01/30
huts zail
Өвгөн · 2021/01/30
Баатарын нэрийг баастсан Банхар минь боргож ханаагүй л байна уу? Одоо чамайг гудамжны жингэр ч тоохгүй. Мэдрэхгүй л байна уу