Нэгдүгээр сарын 30-ны өдөр улсын хэмжээнд 11.202 хүний сорьцод шинжилгээ хийхэд 37 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Ингээд өнөөдрийн байдлаар  Монгол Улсад нийт бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 1,779 хүрлээ.

Эдгээр тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод хийсэн шинжилгээний хариунд илэрсэн байна. Одоогоор

  • Маш хүнд 1,
  • Хүнд 1,
  • Хүндэвтэр 65,
  • Хөнгөн 366 хүн эмчлэгдэж байна.

Ард иргэдийн дунд халдвартай боловч шинж тэмдэггүй хүн явж байх магадлал маш өндөр боллоо. Есөн том голомт эрчимтэй тархаж байна.