ТАНИЛЦ: ХӨЛ ХОРИОНЫ үеэр хэвийн ажиллах салбарууд
2021/02/04
Сар шинийн баяраас эхлэн нийт 12 хоног хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг УОК-оос гаргасан билээ. Энэ үеэр нийтийн тээврээр зайлшгүй шаардлагатай газруудын ажилчид ажилдаа ирэх, явахдаа буюу 07.00-10.00, 17.00-20.00 цагт үйлчлүүлэх аж. Ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ биедээ авч явах юм байна.
Мөн хөл хорио үеэр дараах байгууллагууд ажиллах юм байна.
- Цахилгаан, дулаан, ус хангамж, ариутгал татуургын үйл ажиллагаа
- Эрүүл мэндийн байгууллага
- Шатахуун түлшний хангамжийн үйл ажиллагаа
- Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт түгээлт
- Ариутгал халдваргүйжүүлэлт, хог хаягдлын цэвэрлэгээ
- Хэвлэл мэдээлэл
- Харилцаа холбоо, шуудан
- Банкны цахим болон автомат тооцооны машины үйл ажиллагаа
- Оршуулгын үйл ажиллагаа
- Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт