Л.Наранбаатар: Төмөр замын гацаанаас болж Монголын 3,2 сая иргэн бүгдээрээ хохирогч болсон
2021/02/10
Эдийн засагч Л.Наранбаатар залилангийн гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ.. Тэрбээр, “Миний ярих гэж байгаа гэмт хэргийн хохирогч нь Монголын 3,2 сая иргэн бүгдээрээ хохирогч. Та, би, бид, бидний ах дүүс бүгд хохирогч. Энэ бол Тавантолгой төмөр замын ажлыг 10 жилийн өмнөөс гацаасан ажлын хор хохирлын үр дагавар.
Тавантолгойн ордоос Гашуунсухайт хүртэлх төмөр зам 10 жил гацлаа. Энэ гацаанаас болж бид лав 10 тэрбум ам.долларын экспортын боломжоо алдлаа.
Өнөөдөр 890 мянга гаруй өрх Монгол Улсад амьдардаг. 10 тэрбум ам.долларыг нийт өрхийн тоонд хуваахаар нэг өрхөд 11,130 ам.доллар ноогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар авсан 10 тэрбум ам.доллараа өрх бүртээ хувааж өгсөн бол нэг өрхөд 32 сая төгрөг өгөх байжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч өрх бүртээ 1 сая төгрөг өг гэж шахаад байгаа. Үнэндээ төмөр замаа бариулаагүй, эдийн засгаа боомилчихоод чадамжгүй болсон эдийн засгаасаа 1 сая төгрөг нэхэж байна. Хэрвээ тухайн үед өөрөө төмөр замын ажлыг гацаагаагүй бол 32 дахин их мөнгийг нэг өрхөд өгөх бололцоотой байсан. Энэ бололцоог алдсан* гэв.
Мөн өнөөдөр Монголд хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд сугалаанд хамрагдаж, азтай, азгүйгээр нь ангилдаг. Гэтэл 10 тэрбум ам.доллараар 14000 цэцэрлэг барих бололцоотой байсан гэлээ.
Зочин · 2021/02/12
Mash uruusgul hiirhsen dugnelt. bid uls turiin huvid nen taalamjgui baidald oroh baisan battulga erunhiilugchiin zuv baisan yumaa.Ulsiin hil orchimiin taalamjgui baidal,mongol ulsiin huvid,hamgiin bolgoomloh yostoi asuudak munuusuu mun. manai tusgaar togtnold zanalhiilsan asuudal baih baisan. naimaa bolgon ashig daguulahgui, yugaar ch solij bolohgui asuudal bol tusgaar togtnol, ingej hiirhej bolohgui, ene hun, showchin gar yumaa
зочин · 2021/02/11
Хөлсний бичээчид мянга муулж энэ хүнийг хараасан ч ард бид нэг муу юм учраа ойлгоод энэ хүний хэлсэний үнэнг ойлгоод байгаа юм аа. Үнэн шүү дээ
Баатар · 2021/02/10
Энэ одоо дандаа солиорч байх юм. Хэний бууны нохой вэ. Зүүн баян-таван толгойн төмөр замыг зогсоох зорилготой биз
Зочин · 2021/02/10
МАШ ОЙЛГОМЖТОЙГООР ТАЙЛБАЛАН ЯРИЖ ЧАДЛАА МУНДАГ ЭДИЙН ЗАСАГЧ ГЭДЭГЭЭ ХАРУУЛЖ ЧАДЛАА. ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц. ЭЛБЭГДОРЖ ОДООГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ӨРӨӨНДӨӨ ДУУДАЖ ЯАГААД ТӨМӨР ЗАМЫН АЖИЛЫГ ГАЦААГААД БАЙНА БЭ ГЭЭД ЗАГНАЖ БАЙСНЫГ САНАЖ БАЙНА Ц. ЭЛБЭГДОЖ АЛСЫГ ХАРЖ Л ТӨМӨР ЗАМ ДЭЭР САНАА ЗОВНИЖ БАЙСАН БАЙНА
Зочин · 2021/02/10
Иргэн · 2021/02/10
Энэ МАН ын хулгайчдыг бууны нохой Наранбаатар бас л попроод эхлэв. МАН ын захиалгаар Баттулгыг муулахын тулд ихээхэн мөнгө авчдээ хөөрхий.
Оймс Наранбаатарт · 2021/02/10
Оймс Наранбаатарын попроо дахиад эхэллээ.Монголд нүүрс угаах үйлдвэрийг өөрөө гацаасан шүү Наранбаатараа.Өөрөө дорвитой хийсэн ажилгүй мөртлөө хэн нэгэнтэй маргалдаж хэрэлдэж явдаг УРВАГЧ Наранбаатраар бид дутахгүй шүү.Зүгээр дуугүй байж тус болж үз гэх үг байдаг шүү
Зочин · 2021/02/10
Улс төрждөг улс хөгжихгүй л байгаа шүү одоо залхаж байна ард түмэн попорчид оо