Худалдааны төвийн ажилчдаас шинжилгээ авах цэгийн хаяг, байршил
2021/02/15
Улаанбаатар хотод маргаашаас эхлэн 49 том, жижиг зах, худалдааны төвийг хэсэгчлэн ажиллахтай холбогдуулан худалдааны төвийн ажилчдаас 12 цэгт шинжилгээ авна.
Шинжилгээ авах цэгийн хаяг, байршил:
Маргаашаас БГД-ийн Барс 1, 2, Таван-Эрдэнэ, Орхон зах, ХУД-ийн Лавай, Яармаг зах, СБД-ийн Долоон буудлын Бүрэн плаза, Бүрд худалдааны төв, Их тойруу худалдааны төв, БЗД-ийн Мөнх, Натур, Тэнгэр төв, СХД-ийн Өгөөж зэрэг 49 зах, худалдааны төвүүд ажиллах юм.