“Аз”-ын гэх тодотголтой хос тоотой дугааруудыг дуудлага худалдаагаар борлуулах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор өнөөдрөөс дуудлага худалдааг эхлүүлж байна. Дуудлага худалдаа хоёрдугаар сарын 15-ны өдрөөс гуравдугаар сарын 26-ны өдрийн хооронд болох юм.

Оролцох хүсэлтэй хүмүүс  auction.transdep.mn сайтад бүртгүүлэх бөгөөд дэнчингийн хэмжээ 50000 төгрөг байх юм. Оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас гурав хоногийн өмнөөс хүлээн авч бүртгэн дэнчинг хүлээн авч өмнөх өдрийн 23 цаг 00 минутад бүртгэл хаагдана.

Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна.