Гэр шатаж, 7 настай болон 1.7 настай бага насны хоёр хүүхэд өртөн нас баржээ
2021/02/23
Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нутагт таван ханатай гэр хоёрдугаар сарын 22-ны өдрийн 15:30 цагийн үед шатсан тухай мэдээллийг 15:46 цагт хүлээн авсан.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ахлуулсан алба хаагчид, Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байна. Гал түймрийн шалгахад малчин Т-ийн таван ханатай гэр шатаж, гал түймэрт А /7 настай, эмэгтэй/, П/1.7 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан байжээ.
Зочин · 2021/02/23
YAGAAD INGEED GER BNGA SHTAAD BDGIIM BEE MONGOL GERT TAVIH TSAHILGAANII UTAS HAMGAALATIIIN GADARGUU ENE TERIIG YAARATAL STANDART BOLGOOD SURTALCHLAACHEE YAGAD GEMGUI UR HUUHDUUDIIG MAANI INGEED GALD ALDAAD BGAAN BEE ANHAARAH TSAG BOLCHOOD BNSHDEE
Зочин · 2021/02/23
heeltegch heeltuulegch naraa,,,,oorsdoo hoorondoo amidar.bitgii huuhed gargaj tamlaad bai.guij bn.