Тав хоногт Төрийн албан хаагчдын 90 хувь нь цахимаар ажиллана
2021/02/23
Хоёрдугаар сарын 23-наас 28-ны хооронд буюу тав хоногийн хугацаанд төрийн байгууллага оффисоос ажиллах ажилчдынхаа тоог түр цөөлөхөөр болжээ.
Тодруулбал, энэ хугацаанд төрийн байгууллагын ажилчдын 10 хүртэл хувийг ажиллахаар зохион байгуулах чиглэлийг УОК-ын орлогч дарга Г.Ариунбуян өгчээ.
Бусад албан хаагчид цахимаар ажиллах бөгөөд оффисоос ажиллах ажилчдын хувьд хувийн унаагаар зорчихгүй, нийтийн тээвэр эсвэл албаны унаагар зорчих чиглэлийг өгсөн байна.