ШУ, технологийн сан байгуулагдсан цагаасаа ₮190 тэрбумаар 5,000 судалгаа санхүүжүүлсэн гэх ч нэг нь ч амьдралд хэрэгжээгүй
2021/02/23
Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан Clubhouse платформ дахь “DeFacto club”-ийн ээлжит уулзалтаараа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын дарга Г.Занданшатар нарыг зочноор урин “Боловсролын чанарын шинэчлэл” сэдвийн хүрээнд дээд боловсролтой холбоотой асуудлаар Даваа гарагт ярилцлаа.
Энэхүү ярилцлагын үеэр яригдсан онцлох мэдээллүүдийг тоймлон хүргэе.
Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар
- Төр болон хувийн их, дээд сургуулиудад өөрчлөлт их орж байгаа тул реформ хийх цаг болсон.
- Дээд боловсролын диплом, зэрэг, цолны үнэгүйдэл дэлхий нийтэд явагдаж эхэлж байна.
- Монгол Улсад ЕБС төгсөгчдийн 75-80 хувь нь их, дээд сургуульд элсэн ордог. Энэ нь дэлхийн дунджаас (30-50 хувь) өндөр байна. Их, дээд сургуулиуд олон хүн элсүүлэхийг зорьж ажиллаж байна.
- Дээд боловсролын чанар тулгамдсан асуудал болж байна.
- Манай улсад одоогийн байдлаар цар тахал сөргөөр нөлөөлж, 178 мянган хүүхэд цахим буюу теле хичээлд хамрагдаж чадахгүй байна гэж гарсан байна. Зайны сургалтын чанар олон улсын түвшинд хүрээгүй болохоор асуудал болж байгаа юм.
- Их, дээд сургуулиудын сургалтын арга барил шинэчлэгдэж чадахгүй, оюутан залууст ур чадвар олгож чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, XXI зууны боловсролыг бүрэн эзэмшиж чадахгүй байгаа нь их, дээд сургуулиуд хангалтгүй ажиллаж байгаатай холбоотой.
- Их, дээд сургуулиудыг эрэмбэлж, чансааг нь тогтоох шаардлага бий болж байна. Тэр утгаараа судалгааны их сургуультай болохын тулд багш нарын цалин хангамж, ур чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай болж байна.
- Их, дээд сургуулийн шинэчлэл гэдэг нь олон их, дээд сургуулиудыг нэгтгэх явдал.
- Их, дээд сургуулиудад тарж байрласан цөөн тооны судалгааны байгууллагуудаа нэгтгэх хэрэгтэй байна. Энэ чиглэлд төрийн тодорхой дэмжлэг үзүүлэх хуулийг батлах саналтай байна.
- Гадаадад байгаа эрдэмтэн, судлаачдаа Монголд урьж ажиллуулахын тулд орон сууцны болон бусад цалин хөлс, урамшуулалт дэмжлэг үзүүлэх талаар Л.Энх-Амгалан сайдтай ярьж, УИХ дээр ажлын хэсэг байгуулан ажиллахаар төлөвлөж байна.
- Нэгдүгээр сарын 18-нд төлбөр хойшлуулах хэлэлцээр эхэлсэн. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.8-д заасан хуулийг хэрэгжүүлэх яриа хэлэлцээр хийж байгаа. Өмчийн харьяалал үл харгалзан төлбөр хойшлуулах асуудал долоо хоногийн дараа шийдэгдэнэ.
Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
- Монгол Улсад нийт 64 Шинжлэх ухааны хүрээлэн, академи байна. Манай улсад Шинжлэх ухааны хүрээлэн, их дээд сургууль нь хоорондоо салчихсан. Шинжлэх ухаан технологийн сан байгуулагдсан цагаасаа хойш 190 тэрбум төгрөг зарцуулаад 5,000 судалгаа санхүүжүүлсэн гэж байгаа боловч нэг нь ч амьдралд хэрэгжээгүй. Мөн академийн тогтолцоо дэлхийд Орос, Хятад, Монгол гэсэн гурван улсад л байна.
- Төрийн, хувийн гэж өмчийн хэлбэрээр ялгах хэрэггүй. Цаашид Монголын боловсролыг цогцоор нь харах хэрэгтэй санагдсан.
- Монголын боловсролын яам бол Монголын хүний нөөцийн яам байна.
- Боловсролын зээлийн сангаар дамжин 880 тэрбум төгрөг, 420 мянган хүүхдэд гарчихсан. Хоёрдугаарт, тус сангийн мөнгө гадагшаа бакалаврын сургалтад их зарцуулагддаг юм байна. Жагсаалтыг нь харахад дандаа улстөрчид, компаниудын захирлын хүүхдүүдийн төлбөр болчихсон буруу тогтолцоо байсан. Ойрын хугацаанд энэ тогтолцоог өөрчилнө.
- БШУЯ-д гэрээний үүргээ гүйцэтгээгүй, ирж аваагүй байгаа зэрэг нийт 14 мянган диплом байна. Одоо ажилд авахад оригинал дипломыг хардаг болчихсон.
- Оюутны хөгжлийн зээл өмнө нь төрөөс 64 тэрбум төгрөг өгч байсан бол одоо зургаа дахин багасаад 10 тэрбумыг авдаг болсон юм байна лээ. КОВИД-19 цар тахал гарснаас хойш боловсролын төсвөөс нийт 170 тэрбум төгрөг татсан байсан. Боловсролын салбараас татсан мөнгөнөөс 12 тэрбум төгрөгийг өнөөдөр хүүхдийн мөнгө болох 100 мянган төгрөгийг тавихад зарцуулж байгаа. Цар тахал удахгүй дуусах байх. Тэгэхээр үүнийг засаж залруулах зайлшгүй шаардлагатай гэж харж байгаа.
Ташрамд хэлэхэд Боловсролын багц хуулийг татаж авч дахин боловсруулж байгаа билээ.
zochin · 2021/02/24
Suuri sudalgaa hiie geheer demjdeggui, surgaltaa oorchiloe geheer, zahirgaanii argaar bagshtai haritsdag, bolovsroliin salbariig bosgoh amarhan, gol ni shaardlaga hangaagui humuusiig haash ni shingeeh be l gedeg asuudal sh dee
zochin · 2021/02/24
Akademi, ih deed surguuliud hedhen humuusiin tosol nertei, tsaas uildverledeg gajar bolson. Bagsh naraas ur chadvariin shalgalt avah heregtei, ta hicheel zaasnaar oyutnuud yamar chadvar emezshiv. Ul ni ih l amarhan daa. Bagsh nar doroo yalgarna. Hun bolgon bagsh bish ee. Chadvartai, busdiig hogjuulj chaddag hun bol bagsh
zochin · 2021/02/24
Salbartaa heregtei arga zuin shinechleliig setgeleesee hiie gej zutgeheer oilgoj, demjdeggui. Oilguulah gej ih hicheesen, erdem shinjilgeenii ajil, surgalt unalaa gedgiig heleed ad bolson. Gol ih, surgaltiin hotolboriig shinechleh heregtei. Hend zoriulah be gedegt l anhaaraad. Heden chadaltai erdemten, bagshaa tushihed, bolovsrol doroo l sergene sh dee
Иргэн · 2021/02/23
Одоо энэ гараас юм гардаггүй эрдэм шинжилгээний байгууллагуудаас татан буулга тэр мөнгөө хүүхдэд зориул шинэ сайдад амжилт хүсье
Зочин · 2021/02/23
Хэнчбиш · 2021/02/23
ШУТСангаас цалинжиж байгаа65(эр) 60(эм) дээш насны бүх ажилтнуудыг эрдмийн зэрэг цолоос үл хэмааран 2021 оны 7-сарцн 1-нээс өндөр наны тэгэвэрт нь суулгаж 2 шинэ залуу төгсөгчид ажлын байр гаргаж өгөх хэрэгтэй Ахмадуудад цагаар хичээл заах доктор магистрын ажил удирдах түр зөвлөх (туслан гүйцэтгэгч)-өөр ажиллах санхүүгийн боломж нээлттэй байгаа шүү дээ Гол шалгуур нь сүүлийн 5 жилднэр хүндтэй сэтгүүүлд нийтлүүлсэн бүтээл
Энх-Амгалан чи үүнийг онцгой анхаар · 2021/02/23
Одоогийн албан газрууд төрийн агентлагууд ийм боловролтой дарга инженерүүдээр дүүрчихээд байна..Үүнийг засах амархан шдээ.
Энх-Амгалан чи үүнийг онцгой анхаар · 2021/02/23
Монголоос хуурамч бакалаврын диплом худалдаж аваад Оросод хоер жил архи пиво ууж амарч хэвтэж сурсан нэртэй оросын диплом худалдаж авч ирээд дарга болдог тогтолцоог хэзээ шалгаж эрүүлжүүлэх вэ?
Зочин · 2021/02/23
Их сургуулиа анхаарч эхэлсэн баярлалаа муис элсэлтээ хэтрүүлснээс оюутнуудад сонгох хичээл олдохгүй бна хэдхэн шилдэг оюутнуудаа дэмжих хэрэгтэй голчий нь хар сургалтын агуулга маш маш муу юм бна