“Аэро Монголия” компанийн “EMB-145” агаарын хөлөг энэ сарын 23-ны өдөр Улаанбаатар-Мөрөн чиглэлд нислэг үйлджээ.  Мөрөнгөөс “Алтайн хүдэр” компанийн 31 зорчигчийг тээвэрлэх байсан ч хөдөлгүүрт нь гэмтэл гарч зорчигчдоо буулгасан байна.

Улмаар “Хүннү Аэр” компанийн АТР-72 агаарын хөлгийг Мөрөн рүү нисгэж онгоц засварын хүмүүсийг, сэлбэгийн хамт хүргэжээ.  Улаанбаатараас Мөрөнд очсон засварчид  шууд ажилдаа орж онгоцны гэмтлийг засаад 24-ний шөнө Улаанбаатарт иржээ. Эдгээр засварчдад болон зорчигчдод PCR шинжилгээ болон ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн талаар мэдээлэл тодорхойгүй байна. Иргэний нисэхийнхэн энэ удаагийн саатлыг машид нууцалж, мэдээлэл гаргахгүй байхыг ажилчиддаа анхааруулсан гэх мэдээлэл ч байна.