Цэргүүд биенээ дэглэсэн бичлэгийн талаар БХЯ-аас тайлбар өгч байна.

Цэргүүдийг дэглэж буй бичлэг цахим орчинд цацагдаад байна. Үүнтэй холбоотойгоор Зэвсэгт хүчний жанжин штабаас тайлбар мэдээлэл хийлээ. ЗХЖШ-ын хэвлэлийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр "Зэвсэгт хүчний 032 анги дээр 2019 оны есдүгээр сарын сүүлчээр цэргийн албан хаагчдын хооронд харилцааны дүрмийн бус зөрчил гарсан. Зөрчлийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна. 2019 оны хоёрдугаар ээлжээр татагдаж ирсэн алба хаагчид 2020 оны нэгдүгээр ээлжээр татагдаж ирсэн хоёр цэргийн алба хаагчтай дүрмийн бус харилцааны зөрчил гаргасан нь үнэн болох нь тогтоогдож байгаа. Хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийнхнээс уучлалт хүсэж байна. Халагдсан цэргүүд аймаг, дүүргийн харьяалалд байгаа. Зөрчлийн шалтгаан нөхцөлийг тодруулахад хууль хүчний байгууллагынхантай хамтран ажиллана. Цэргийн алба хаагчдын эцэг эхчүүд 032 дугаар ангийн үйл ажиллагаа, ахуй орчин нөхцөлтэй танилцах бүрэн боломжтой гэдгийг мэдэгдэж байна" гэлээ.