Энэ долоо хоногт 25470 тун Pfizer вакцин ирнэ
2021/02/28
Гадаад харилцааны яамны хурлын үеэр COVID-19 эсрэг вакцины татан авалтын талаар тус яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр мэдээлэл өглөө.
Тэрээр “Сөүл-Улаанбаатар чиглэлийн маргаашийн онгоцоор Спутник V вакцины эхний ээлжийг хүлээж авсан. Харин Pfizer вакциныг COVAX хөтөлбөрөөр болон тухайн компанитай холбогдох гэсэн хоёр чиглэлээр авчрахаар хэлэлцэж байна. Энэ долоо хоногт 25470 тун Pfizer вакцин ирнэ. Мөн COVAX-ийн хүрээнд 163-274 мянган тун АстраЗенека вакцин орж ирнэ. Спутник V, Синофармын тухайд ч яриа хэлэлцээр хийж байгаа. Вакцины хүртээмж зөвхөн манай улсад гэлтгүй олон улсын түвшинд хүнд байна” гэв.