“Хөрш заанууд” ХХК Оргил рашаан сувилалын хашаанд барилга барина
2014/05/02
Хэдхэн хоногийн өмнө Оргил рашаан сувилалын хашаан дотор барилга сүндэрлэх нь гэх мэдээлэл гэрэл зургийн хамт хэвлэлээр гарч олон нийтийн дургүйцлийг хүргэж эхэлсэн билээ.
Зураг дээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх Кёкүшюзан Д.Батбаяр болон түүний эхнэр Т.Баясгалан, Улсын Ч.Батзориг нар лам нарын өмнө эгнэн сууцгаажээ. Тэдний байр байдлаас харахад ямар нэгэн барилгын шавь тавьж байгаа нь илт.
Нийслэлчүүд өвөлдөө утаа угааранд хордож хордож, урин цаг ирэхээр Туулын хөвөөгөө түшиглэн боссон улсын ганц сувилалдаа амрахын чухалчилдаг. Өвөлдөө энэ сувилал ачааллаа дааж ядаж байхад ийнхүү Төрийн дээд албан тушаалтанууд өөрсдийн эрх мэдлээрээ түрий барин барилга барихаар санаархаж байгаа нь даан ч харамсалтай. Тэд биш юмаа гэхэд тэдний ээж аав, эмээ өвөө энэ рашааны шидийг хүртэж, эдгэж илааршиж байсан нь лавтай. Гэтэл аль хэзээний минийх болсон газар хэмээн мөнгөөр зодож авсан газартаа хир халдаахгүй гүрийж, хуулийг мунхаруулж байгаагаа Кёкүшюзан Д.Батбаяр болон дуучин Гавьяат жүжигчин Т.Баясгалан тэргүүтэй хэсэг нөхдүүдийн ухамсарт орохгүй л байгаа юм байх даа.
Эдгээр компаниудтай хамт, тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн зөвлөх Кёкүшюзан Д.Батбаяр яагаад явж байгаад нэг их гайхсангүй. Учир нь Кёкүшюзан Д.Батбаярын барилга бариулахаар шав тавих ёслол хийсэн уг газраа нэгэн бөх найзтайгаа хамтарсан аж. “Би Си консалтинг” ХХК-ийн эзэмшил болсон энэ газарт өдгөө “Хөрш заанууд” ХХК барилга барих гэнэ. Энэхүү “Хөрш заанууд” ХХК нь Улсын заан Ч.Батзориг болон Кёкүшюзан Д.Батбаяр нарын байгуулсан хувийн компани байх магадлал өндөр байна. Учир нь хоёр бөх маань нэг орон сууцны хороололд хөрш зэргэлдээ амьдардаг ажил амьдралын хамтран зүтгэгчид бөгөөд үй зайгүй найзууд гэнэ. Тиймээс тэд ийнхүү компани байгуулан тус газар барилга барихаар ажлаа эхлүүлж байсан нь сэтгүүлч бидний дуранд өртсөн хэрэг.
mongol hun · 2014/05/05
ene 2 luivarchin hamtarch bgaan ystoi neg teregnii 2 dugui gedeg shig ym boljdee.batzorig zaan olnii tanil bohooroo dalimduulj hodoonii malchdiig samraal.batbayar songuuld hudlaa amlaal negch hun japan luu ywuulaaguishd.hoyuulaa haramch nariin uuj idehdee uurgiin mori shig,batbayar ard tumnii mungeer moriitei toglohoo bolioroi.batzorigtoi hamtarch businees hiisen hun hezeech uuddelggui ym daa.horwoogiin 2 luiwarchin taarah gej ****errzzzzz
Зочин · 2014/05/04
end altanhuyag yamar hamaa bna aa dorgio.mn sait MAH heg huniih l bololtoi medee medeelliin 90% ni ardchilsan nam ene zasgiin gazriig muulsan shinjtei baih yumaa
Зочин · 2014/05/04
Idej uusan hun bhgui. Harin buteen baiguulalt l hiij bn sh de...
Зочин · 2014/05/03
Yasan ch idej hanadgyi hymyys ve