Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-аас мэдээлэл хийв.

Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас нийт есөн аймагт 548 иргэн сураггүй болсон дуудлагыг ОБЕГ хүлээн авчээ. Үүнээс 467 иргэнийг эсэн мэнд олсон. Өнөөдөр 09:00 цагийн байдлаар үлдсэн 81 иргэнийг хайх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгааг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир хэллээ. 

Хайж буй 81 иргэний 68 нь Дундговь аймгийнх аж. 

  Мөн  салхи шуурганы улмаас 6 иргэн нас барж, 58 гэр, 121 хашаа саравч нурж, 20 байшингийн дээвэр хуурч, 1200 толгой мал шуурганд уруудсан байна.