Өчигдөр улсын хэмжээнд 16,800 хүний сорьцод шинжилгээ хийхэд 130 хүнээс коронавирус илэрлээ.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол нийтдээ 4,340 боллоо.

Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 48 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,131-д хүрэв. Энэ нь нийт батлагдсан тохиолдлын 72 хувийг эзэлж байна.

Өнөөдрийн байдлаар 1,192 хүн эмчлэгдэж байгаагаас

  • Хөнгөн-1,030
  • Хүндэвтэр-92
  • Хүнд-8
  • Маш хүнд-3 хүн байгаа юм.