Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Рапид харш"-д өнөөдрийн 06:00 цагаас эхлэн гурав хоногийн хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоожээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн сайдын зөвлөмж, Нийслэлийн Онцгой комиссын чиглэлийн дагуу тус хотхонд коронавируст КОВИД-19)-ын халдварын тандалт, илрүүлгийн ПГУ(PCR) шинжилгээг бүх өрхийн 18-аас дээш насны иргэн бүрээс авах болсонтой холбогдуулан 2021 оны гуравдугаар 18-ны өдрийн 06:00 цагаас ПГУ шинжилгээний хариу гартал буюу 72 цаг хүртэлх хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоохоор дүүргийн Онцгой комисс шийдвэрлэсэн байна.

Зөвлөгөө, мэдээлэл авах утасны дугаар:

  • Хан-Уул дүүргийн Онцгой комиссын Шуурхай штаб – 83120466 
  • Эрүүл мэндийн шуурхай штабын утас: 11341170
  • 15 дугаар хороо – 7719-6515 
  • Хорооны Засаг дарга П.Мөнх-Эрдэнэ – 9999-6632 
  • Хорооны Зохион байгуулагч Ш.Алтанхундага- 8998-8799 
  • Хорооны хэсгийн ахлагч Г.Удвал  - 9996-2503 
  • Өрхийн Эрүүл мэндийн төв – 99155266, 99063478