"Суруга Монгол" ХХК-ийн 433.2 га газрыг ШИЛЖҮҮЛЭН АВСАН нь

-Япон улсын хөрөнгө оруулалттай “Суруга Монгол” ХХК нь Улаанбаатарт хотод барилга, орон сууцны томоохон төслүүд хэрэгжүүлж, үүнд зориулж Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах 900 га газрыг эзэмшиж байв.

-2012 онд “Суруга Монгол” ХХК-ийн барилга барих тусгай зөвшөөрөл үндэслэлгүйгээр цуцлагдсан. Тухайн үед А.Гансүх ЗТБХБ-ын дэд сайдаар ажиллаж байв.

-Улмаар “Суруга Монгол” ХХК-ийн захирал Хара Цүнеаки хар тамхины хэрэгт холбогдож, тус компанийн эзэмшлийн газар бусдад шилжиж, удалгүй хэрэг хаагдсан.

-Хар тамхины асуудлыг “Суруга Монгол” ХХК-д 2007-2012 онд ажиллаж байсан Т.Гочоосүрэн, “Монгол корпорейшн” ХХК-д 2008-2010 онд ажиллаж байсан Ц.Билгүүн нар захиалагчийн дагуу гүйцэтгэсэн байж болзошгүй.

 

-Түүнчлэн “Суруга Монгол” ХХК-ийн 37 га газрыг“Монгол корпорейшн” ХХК-д барилгын зөвшөөрлийг сэргээлгэхийн тулд өгсөн. 2015 онд барилга барих эрхийг сэргээсэн. Тэр үед А.Гансүх Зам, тээврийн сайдаар ажиллаж байлаа.

 

2016.4.16

 

Нийслэлийн Засаг даргын А/281 тоот захирамжаар “Моннис интернейшнл” ХХК-д 0.5 га газрыг олгосон.

“Моннис интернейшнл” ХХК-ийн 95 хувийг Б.Чулуунбаатар, 5 хувийг Б.Чулуунзориг эзэмшдэг.

 

2017.10.05

 

Нийслэлийн Засаг даргын А/743 тоот захирамжаар “Суруга Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Чинбаярын 100 хувь эзэмшдэг “Суруга инвестмент” ХХК-д 0.3 га газрыг олгосон.

 

2017.10.12

 

“Монгол корпорейшн” ХХК 23 га газрыг авсан. “Монгол корпорейшн” ХХК-ийн 90 хувийг “Эм Жэй Ти” ХХК-ийг А.Гансүхийн дүү А.Ганболд 100 хувь эзэмшдэг. Харин 10 хувийг эзэмшдэг “Прайвет проперти Азиан Сингапур”ХХК-ийн ард “Asia advisors limited”, “Cayman islands” байна.

 

2017.10.17

 

Нийслэлийн Засаг даргын А/771 тоот захирамжаар 2 га газрыг “Суруга Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Чинбаярын 2008 оны арваннэгдүгээр сарын 24-нд үүсгэн байгуулсан “Суруга пропертиз” ХХК-д олгосон. Мөн  2 га газрыг “Суруга партнерс” ХХК-д олгосон.

 

2017.10.17

 

Нийслэлийн Засаг даргын өдрийн захирамжаар “Нью даун таун” ХХК-д 10 га газрыг олгосон. Тус компанийг М.Ганболд, Б.Билэгсайхан, Ц.Чинбаяр, Ц.Уугангэрэл, Б.Энхчулуун, М.Бат-Амгалан, Н.Эрдэнэ нар эзэмшдэг.

 

2018.11.06

 

Нийслэлийн Засаг даргын А/616 захирамжаар 2.4 га газрыг “Суруга моторс” ХХК-д олгосон. “Суруга моторс”-ын 17 хувийг Б.Билэгсайхан, Б.Энхчулуун нар тус бүр 50 хувь эзэмшдэг “Проконсалтинг” ХХК, 83 хувийг Г.Цэлмүүн, Г.Баясгалан, Г.Нэмүүн, Д.Оюунцэцэг нарийн тус бүр 25 хувь эзэмшдэг “Хобби” бүрэн дунд сургууль эзэмшдэг.

 

2018.12.07

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН А/1176 ЗАХИРАМЖААР “ТАВАНБОГД ТРЭЙД” ХХК-Д 2.9 ГА ГАЗРЫГ ОЛГОСОН.

 

 

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин