Дууны урлагийн шилдгүүд чуулсан нь дэндүү сайхан байлаа
2014/05/04
Дуунд дуртай дуучин монгол түмэн нэгэн үдшийг эрийн хиймор мандаасан монгол бөхийн өргөөнөө дэндүү сайхан өнгөрүүллээ. Тодруулбал МУ-ын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын “Дэндүү дээ, дэндүү” уран бүтээлийн цэнгүүн өнгөрсөн амралтын өдөр тоглогдсон юм. Тус тоглолтонд хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын шилдгийн шилдэг дуунуудыг амилуулсан олон алдартай уран бүтээлчид оролцож, түүний хит болсон “Ээжээс ерөөл хүсэх дуу”, “Эрийн сайхан хийморь”, “Чойномын гунигт дуун” зэрэг гайхалтай уран бүтээлүүдийг эгшиглүүллээ.
Ийнхүү 1990-ээд оноос эхлэн монголын дууны урлагийн томчууд нааддаг оны шилдэг дуу шалгаруулах “Морин Хуур” наадмаас 3 түрүү, 12 их шөвөг авч бөхөөр бол аль хэдийнээ “Даян аварга” болсон шилдэг уран бүтээлчийн тоглолт дэндүү сайхан болж өнгөрлөө.
Таныг урлагийн тэнгэр ивээг...