“Элизабет” хотхонд амиа алдсан эмэгтэй гурван жилийн өмнө гэр бүлээ цуцлуулсан байжээ
2021/03/23
Энэ сарын 19-нд БЗД-ийн 26-р хороонд байрлах "Элизабет" хотхонд барилгаас хүн унаж нас барсан харамсалтай хэрэг гарчсан. Тухайн өдрийн 12:24 цагт Цагдаагийн байгууллагад Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэст 15 давхрын цонхоор хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн ч гурван минутын дараа буюу 12:27 цагт үсэрсэн тухай дуудлага ирсэн байдаг.
Хэрэг гарсны дараа ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Амь хохирогч Сийн хэрэгт холбогдуулан түүний нөхөр Б-г саатуулан шалгаж эхэлсэн” гэж мэдээлсэн юм. Мөн Б-ийн хувьд өмнө нь гэр бүлийн хүчирхийллийн хэргээр саатуулагдаж байсан тухай эх сурвалжууд мэдээлж байв.
Тэгвэл амь хохирогч нь Б-тэй гэр бүлээ цуцлуулсан байсан ч өнгөрсөн жилээс хамтран амьдарч байсан байна. Тэд гурван жилийн өмнө бага хүүхдээ төрүүлсний дараа тэд гэр бүлээ цуцлуулсан байж. Талийгаач 3-15 насны дөрвөн хүүхэд ээжийн хамт амьдардаг байжээ.
Хэрэг болдог өдөр Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээр дээрх хэрэг гарсан байж болзошгүй байгаа талаар эх сурвалжууд бичиж байна.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
Баатар · 2021/03/27
шоронд 15 жил хатаа
Зочин · 2021/03/24
nohor chine chamaig daramtaldag gar hurdeg l bol salah heregtei nasaaraa l zovno shuu
Зочин · 2021/03/23
Охин минь хүнээ сайн таньж гэр бүл болоорой оройтсонч яахав яарч байж хүчирхийлэгч сонгвол яана гэдгээ байнга санаж яв охидоо бүсгүйчүүдээ