Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 12605 хүнд шинжилгээ хийснээс 218 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 5610 боллоо.

Шинээр бүртгэгдсэн 218 тохиолдлын 176 нь Улаанбаатар хотод, аймаг орон нутагт 42 тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал Дархан-Уул аймагт 10, Төв аймагт 5, Өвөрхангай аймагт 27 шинэ тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт орон нутгийн өвчлөл 424 боллоо.

Одоогоор 1,367 хүн эмчилгээнд байгаа бөгөөд биеийн байдлыг нь үнэлбэл,

  • Хөнгөн-1,138
  • Хүндэвтэр-207
  • Хүнд-18
  • Маш хүнд-4 хүн байна.