УОК: Дөрөвдүгээр сарын 5-н хүртэл хатуу хөл хорио тогтоохгүй
2021/03/26
УОК өнөөдрийн хуралдаанаараа дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хүртэл Гамшгийн үеийн улаан түвшинд шилжилгүйгээр халдварын тоог бууруулах бүхий л арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.
Тодруулбал, тархалтыг хумих чиглэлээр ажиллах, хүн хоорондын зай барих, нэн шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх, уулзалт арга хэмжээнд оролцохгүй байх, ААН-үүдэд тавих төрийн байгууллагуудаас тавих хяналт шалгалтыг дээшлүүлэх, дэд сайдуудаар ахлуулсан тусгай хяналтын баг гарч ажиллах арга хэмжээг хэрэгжүүлж, иргэд олон нийтэд халдвар хамгааллын дэглэмийн сахиж ажиллах шийдвэр гаргасан байна.
Цаашдаа иргэн, аж ахуйн нэгж, төр хамтдаа, нэг зорилго дор нэгдэж халдварын тоог бууруулж чадвал бид 4 сарын 05-ны өдрөөс эхлэн Гамшгийн үеийн УЛБАР ШАР түвшиндээ үлдэх, чадаагүй нөхцөлд УЛААН түвшинд орж, бүх нийтийн хөл хорионд шилжих нөхцөл байдал үүсээд байна гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээлээ.
Зочин · 2021/03/27
Заавал 5 хүргэх шалтгаан бгаа юм уу энэ өвчин тараад хэцүүдлээ хурдан хатуу хөл хорио тогтоо бас дэлгүүрүүд юу нь 5цагт онгойх энэгээ боль 7цагт байхад л хангалттай хүмүүсийг улам ядрааж яахнав унтаж байх цагтаа босоод ажилдаа явна гэж юү байдий энэ гаргасан санаагаа боль
сүх · 2021/03/26
хөлдвар нэмэгдвэл.маргааш нөгөөдрөөс ч хатуу хөл хорио.тогтооно гэж мэдээлж бн ш дээ