Жил бүрийн 4 дүгээр сарын 2-ны өдрийг Аутизмыг Таниулах Дэлхийн өдөр гэж олон улсад хүлээн зөвшөөрч 2008 оноос тэмдэглэдэг юм.

Анх 2007 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн A/RES/62/139 дугаар шийдвэрээр НҮБ-ын гишүүн бүх орнуудыг аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийг бүх хүмүүст ойлгуулж таниулах арга хэмжээ авахыг уриалсан билээ.

Уг шийдвэрийг гаргах саналыг НҮБ дахь Катар улсын төлөөлөгч, Катарын Эмирийн хатагтай Sheikha Mozah Bint Nasser Al-Missned дэвшүүлж, бусад гишүүн орнууд дэмжиж хүний эрхийг дэмжсэн НҮБ-ын санаачлагуудын нэгэн хэсэг болохын хувьд санал хураалтгүйгээр баталсан байна.

Энэ өдөр аутизмын чиглэлээр ажилладаг байгууллагууд нэгдэн судалгаа, оношилгоо, эмчилгээ, засал, хүлээн зөвшөөрөх асуудлуудад анхаарлааа хандуулж туслахыг уриалдаг юм.