Тэрэлжид амралтын газар 20 гаруй насны залуус хоорондоо муудан нэгнээ хутгалан аминд нь хүрчээ
2021/04/06
Энэ сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6-р хороонд байрлах “Мөнх Тэрэлж” амралтын газарт 13-20 орчим насны 30-аад залуус архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарчээ.
Тодруулбал, архидан согтуурсан үедээ хоорондоо маргалдаж. нэгнийгээ хутгалж хөнөөсөн байж болзошгүй талаар эх сурвалжууд мэдээлжээ. Одоогоор цагдаагийн алба хаагчид тус залуусын 20-г нь Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст саатуулсан бол үлдсэн есөн залууг хайж байгаа аж. Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Хохирогч болох 23 настай түргэний машинд хэвлийн тус газраа хутгалуулсан шархтай байхдаа нас барсан бөгөөд хэргийг үйлдсэн гэх Баянзүрх дүүргийн оршин суух эрэгтэйг мөн хэрэгт холбогдуулан саатуулжээ.
иргэн · 2021/04/06
Одооны энэ нусан таглаануудыг яанаа нүүрээ угааж чадахгүй байж бас архи ууна,тэд хүн болохгүй,одоо нэгийгээ алж байгаа чацгануудыг цааш нь тэжээх хэрэг байна уу.
GL,. · 2021/04/06
13-Н НАСТАЙ ХҮҮХЭД АРХИДНА ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ БЭ.....
nysan joryyd aa!! · 2021/04/06
yagaad neegeed bnaa!manyyhainyyd aa!!!nobsnyyd aa!!zarim bichmeer talbai deer haagaad yaamaar bnaa!nysgainyyd aa!!