1,107 хүнээс коронавирусийн халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 19,672 боллоо
2021/04/16
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1,107 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 19,672 боллоо.
Мөн хугацаанд 406 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 11,044 болов. Түүнчлэн өчигдөр 6 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяp
"Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнүүд хийх явцад 1,107 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 19,672 болж байна. 1,107 тохиолдлын гурав нь эмнэлгээс шалтгаалсан халдвар бол бусад нь дотоодод бүртгэгдсэн бөгөөд
- 1,020 нь Улаанбаатар хотод,
- 84 нь орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 406 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 11,044 боллоо. Халдварын улмаас 3,025 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн 2,048
- Хүндэвтэр 723
- Хүнд 201
- Маш хүнд 53 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа иргэдэд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьдаг.
Өнгөрсөн хоногт зургаан нас баралт/34, 49, 58, 62 настай эрэгтэй, 77, 64 настай эмэгтэй/ бүртгэгдлээ. Нас барсан зургаан хүний тав нь нийслэлд, нэг нь Сүхбаатар аймагт эмчилгээ хийлгэж байсан.
Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа" гэлээ.
Зочин · 2021/04/16