983 хүнээс коронавирусийн халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 20,655 боллоо
2021/04/17
Сүүлийн 24 цагт 406 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 11,450 боллоо. Халдварын улмаас 3,131 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн 2,060
- Хүндэвтэр 791
- Хүнд 223
- Маш хүнд 57 хүн байна.
Өнгөрсөн хоногт дөрвөн нас баралт/83 болон 70 настай хоёр эмэгтэй, 85 настай эрэгтэй/ бүртгэгдлээ. Нас барсан дөрвөн хүн нийслэлд эмчилгээ хийлгэж байсан.
Маш хүнд хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй нь нас баралтыг нэмэгдүүлж байгааг эрүүл мэндийн салбарынхан хэлж байна" гэлээ.