Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэхээр 10,431 хүнээс шинжилгээ авах явцад 1,311 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 24,195 болж байна. 1,311 тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдсэн бөгөөд 

  • 1,214 нь Улаанбаатар хотод,
  • 97 нь орон нутагт бүртгэгдлээ. 

Сүүлийн 24 цагт 459  хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 12,860 боллоо.  Халдварын улмаас 3,520 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн 2,278
  • Хүндэвтэр 926
  • Хүнд 253
  • Маш хүнд 63 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа иргэдэд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьдаг.

Өнгөрсөн хоногт хоёр нас баралт/75, 82 настай эрэгтэйбүртгэгдлээ. Нас барсан хоёр хүний нэг нь нийслэлд, нэг нь Завхан аймагт эмчилгээ хийлгэж байсан. 

Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа" гэлээ.