Улаанбаатарт 1,245, орон нутагт 80, зөөвөрлөгдсөн гурван тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас баржээ
2021/04/22
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэхээр 10,000 гаруй хүнээс шинжилгээ авах явцад 1,328 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 26,692 болж байна. 1,328 тохиолдлын гурав нь гадаадаас зөөвөрлөгд халдвар бол
- 1,245 нь Улаанбаатар хотод,
- 80 нь орон нутагт бүртгэгдлээ.
Архангайд 79 хүн, Баян-Өлгийд 5, Баянхонгорт 22, Булганд 9, Говьсүмбэрт 21, Дархан-Уулд 142, Дорноговьд 1, Дорнодод 16, Дундговьд 35, Орхонд 93, Өвөрхангайд 31, Сүхбаатарт 77, Сэлэнгэд 49, Төв аймагт 168, Увсад 20, Ховдод 96, Хөвсгөлд 14, Хэнтийд 28 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт 426 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 13,772 боллоо. Халдварын улмаас 3,789 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн 2,124
- Хүндэвтэр 1,293
- Хүнд 309
- Маш хүнд 63 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 5,140 иргэнд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Нийтдээ 3,914 хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.
Өнгөрсөн хоногт таван нас баралт/48 настай эрэгтэй, 90, 72, 61 настай эмэгтэй/ бүртгэгдсэний нэг нь халдвар авсан ч өөр өвчний улмаас нас барсан байна. 49 настай эрэгтэй хүн ГССҮТ-д тархины гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж байжээ.
Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа" гэлээ.
Зочин · 2021/04/22
Нэг зүйлийг ойлгохгүй байна. Энэ PCR шинжилгээ өдөрт 10000 гаруй гээд байгаа нь хаанаас ийм олон хүнд шинжилгээ аваад байнаа. Улаанбааатар хотод 5 цэгт шинжилгээ авч байгаа. Тэр 5 цэг өдөрт дээд тал нь 2000 хүрэхтээ гүйтээ хүнээс шинжилгээ аваад байгаа. Жишээ нь: 5 шарын цаад талын Номин худалдааны төвийн талбай дээр авч байгаа шинжилгээний цэг өдөрт 200 хүнээр оочир тасдаад удаж байна. Тэгээл бодохоор яг хаагуур энэ олон хүнээс шинжилгээ аваад байнаа. Манай ажлын 4 хүнээс халдвар илэрсэн. Гэтэл одоо болтол ойр орчимийн хүмүүсээс шинжилгээ аваагүй хамт ажилдаг бид бүгдээс шинжилгээ аваагүй өөрсдөө очиж оочирлож шинжилгээ өгсөн. Эсвэл тэр орон нутагт PCR шинжилгээ аваад байна уу гэхээр бас үгүй Лабортоор байдаггүй. Тэгээл өдөрт 10000 гаруй хүнээс шинжилгээ аваад байгаа хүмүүсдээ сонин байгаа. Болдог бол үүнийг асуумаар байна. Өдөрт 10000 10000 гээл шинжилгээ аваад байвал Улаанбаатарын хүмүүс бараг бүгд өгч дуусаж байгаа баймаар юм: Ойлгохгүй юм:
Зочин · 2021/04/22