Вакцин ирлээ
2021/04/23
Өчигдөр /2021.4.22/ цар тахлын эсрэг 300 мянган тун ВероСелл, 300 мянган тун Синофарм, нийт 600 мянган тун вакцин Монголд буулаа. Өнөөдөр дахин 300 мянган тун вакциныг хүлээж авна.
Маргаашаас эхлэн өдөртөө 60 орчим мянган хүнийг вакцинд хамруулж эхлэх юм байна.
Энэ талаар Засгийн газрын ХМХ-ийн дарга мэдээлэв.
Засгийн газар УОК-оос гаргасан саналын дагуу хатуу хөл хориог дахин 14 хоногоор сунгаж магадгүй болсон.
Гэхдээ ирэх хөл хорионы өдрүүдэд вакцинжуулалт тасрахгүй үргэлжилбэл тавдугаар сарын эхний 10 хоногт нийслэлийн иргэдийг вакцинжуулж амжина.
Хэрвээ ингэж чадвал Ерөнхий сайдын 20 хоногийн өмнө амласан вакцинжуулалтын "хуваарь" тасрахгүй үргэлжилнэ гэсэн үг.
Эх суовалж: www.polit.mn
Иргэн · 2021/04/23
Ерөнхий сайд астразенека тариулсан ш дээ.
Зочин · 2021/04/23
Оюунэрдэнээ чи спутник тариулаад ард түмэн вeросэл хятад вакцин тариулаад аан их доромжилж байхчуу
Зочин · 2021/04/23
Иргэд хариуцлагатай бай тэгээд эмч эмнэлгийн мэдэлд ор засгийн шийдвэрийг бүгд биелүүл тэгээл бусад нь болно
иргэн · 2021/04/23
ӨӨДГҮЙ АМЬТАД, ВАКЦИНЫ ХУГАЦАА АЛДСАН. УДААСАН, ЗОХИОН БАЙГУУЛАЛТГҮЙ БАЙНА.
Зочин · 2021/04/23
Спутник спутник спутник
а · 2021/04/23
Хөл хориог сунгах нь зөв. Өнгөрсөн 14 хоногт хүүхдүүд нь хөөцөлдөж тоглосон, хөгшчүүл нь сугадалцаж салхилсан, залуучууд нь хөтөлцөж зугаацсан, машинтай нь хурд үзэж дрифтэлсэн цалинтай сайхан налайсан амралт маягийн өдрүүд байлаа. Тэрний үр дүнд тахал өвчнөөр өвчлөгсдийн тоо буурсангүй. Одоо харин хөл хориог хаа хаанаа хариуцлагатайхан чангахан тогтоогоод өвчнөө бариад авмаар байх юм.
Иргэн · 2021/04/23
Hutad horoo boli sputtnik tariulii