Нийслэлд 18 хувиас дээш спиртийн агууламжтай согтууруулах ундаа худалдахыг хориглов
2021/04/26
Дөрөвдүгээр сарын 26-ны энэ өдрөөс эхлэн тавдугаар сарын 8-ны 06.00 цаг хатуу хөл хорионы хугацааг сунгалаа. Цар тахлын тархалтыг тогтоон барихын тулд энэ удаагийн хөл хориог өмнөхөөс илүү чангаруулахаа УОК-оос мэдэгдсэн билээ.
Хатуу хөл хориог сунгах үед авах арга хэмжээний талаар УОК болон НОК-ийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өчигдөр орой /2021.04.25/ захирамж гаргалаа. Уг захирамжид Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд спиртийн өндөр агууламж (18 хувиас дээш) бүхий согтууруулах ундаа худалдахыг хориглосон байна.
gjhn · 2021/04/26
ДАРС Пиво ХУДАЛДАХАА бүрэн ЗОГСООХГҮЙ бол эдгээрийн далбаан дор маш муухай НАЙРУУЛСАН хорнууд зарагдаад бна даа!!!
Бат · 2021/04/26
Энэ одоо нөгөө хүний эрх эрх чөлөө энэ үү Би ууддагүй гэхдээ байж л байг л дээ хэдэн архичидаас болж ард түмнээ хязгаарлаж болох уу