Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн машиныг QR кодгүй, цагийн хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцуулахаар боллоо
2021/04/27
Хөл хорионы дэглэмийг чангатгасантай холбоотойгоор энэ сарын 25-наас эхлэн зөвшөөрөгдсөн 15 салбарын ажилтнууд авто машинаар замын хөдөлгөөнд оролцохдоо QR авах тухай УОК-ын тушаал гарсан билээ.
Ингэхдээ үйл ажиллагааны чиглэлээс хамааран зарим салбарынхан цагийн хязгаарлалттайгаар замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл бүхий QR код олгогдсон. Тухайлбал, эрүүл мэндийн салбарынхан өглөө 07:00-09:00, оройн 17:00-20:00 цагт замын хөдөлгөөнд оролцох болсон нь шүүмжлэл дагуулаад байсан юм.
Тэгвэл уг асуудлыг шийдвэрлэж, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг QR кодгүйгээр, ажлын үнэмлэх, байгууллагын тодорхойлолтыг үндэслэн цагийн хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцуулах болсон байна.
Zochin · 2021/04/27
Hench bodson ene koronatai emnelegiin ajilchid l temts3j,emchilj baigaa shuu dee.Ter humuusdee tsagiin hyazgaarlalt togtoofog teneg udirdlagatai uls Mongoloos uur baihgui biz!
zochin · 2021/04/27
..хэнтийн цагдаа нарт маш сайн ойлгуулаж хичээл ном заагаарай..эмнэлэгийн эмч ажилчидыг нь ажилдаа очихд нь чангалж торгож шийтгэх өвчинтэй шүү..энэ өвчнийг эмч эмчилдэг гэдгийг л тархинд нь кодлоод өгчих хэрэгтэй дээ..