Нэг настай хүүхэд 4 метр гүн нүхэн жорлонд унасныг гаргажээ
2021/05/05
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багт бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлага тавдугаар сарын 4-ний өдрийн 13:04 цагт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 3 км замыг туулан 13:08 цагт очиход нэг настай эрэгтэй хүүхэд дөрвөн метрийн гүн нүхэн жорлонд унасан байсныг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв
Зочин · 2021/05/06
yneheeriin yuch geheb dee!!!!jijig hyyhediig anhaaralttai baij sahij hamgaalahgyi bol?....hymyys mini ta nar yachihsan ardyyd bolood hybirchihbaa!!!hyyhediig uyaj gert ni togloomoor hangaj syylgadag asan ter yasan be?...Mongold bolj engerch baigaa yum byhend setgel zoboh boljee!!!yachihaad baigaa yum be?dee;;;;;
Zochin · 2021/05/05
Азаар хөлдүү байсан байна