И.К.Азизов: Бид Ялалтын баярыг үүрдийн үүрд тэмдэглэх болно
2021/05/09
Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К.Азизовын ялалтын баярын мэндчилгээ
Эрхэм найз нар аа!Эрхэм хүндэт Монгол, Орос ахмад дайчид аа!
Та бүхэнд Аугаа их Эх орны дайны Ялалтын 76 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Энэхүү гэгээн баяр нь хүн бүрийн хувь заяатай холбоотой билээ.Бүгд Найрамдах Монгол Ард Улс дайны эхний өдрүүдээс эхлэн Зөвлөлт Холбоот Улсын түрэмгийлэгчийн эсрэг тэмцэлд бүх талын туслалцааг үзүүлж, дайчин нөхөрлөл нь манай хоёр ард түмнийн найрамдлын харилцаа холбоог улам бүр бэхжүүлсэн билээ. Чөлөөлөгч дайчид болон арын албаны ажилчдын өмнө бөхийн ёслое.
Дайны талбараас буцаж ирээгүй, дайснаа ялахын төлөө алтан амиа золиосолсон хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэн дурсая.
Бид Ялалтын баярыг үүрдийн үүрд тэмдэглэх болно. Цар тахал зэрэг аливаа бэрхшээл нь бидэнд саад болж чадахгүй. Бид дахин нүүр нүүрээ тулан, эсвэл онлайн хэлбэрээр цуглан, «Үхэшгүй мөнхийн хороо»-ны эгнээнд жагсан алхах болно.Эрхэм хүндэт ахмад дайчид аа. Монголын болон Оросын ард иргэд ээ. Та бүхэнд баярын мэндийг дэвшүүлж, энх тайван, амар амгаланг хүсэн ерөөе.Ялалтын баярын мэнд хүргэе!
Зочин · 2021/05/09
"ёслое", "дурсая" гэж бичихгүй, "ёсолъё", "дурсъя" гэж бичнэ шүү...
Dornod · 2021/05/09
Аугаа их Эх орны дайнд Ялалт байгуулсны түүхт 76 жилийн ой тохиож байна. 1945 оны тавдугаар сарын 9-нд зургаан жил үргэлжилсэн дэлхийн II дайн дуусч нацист Герман бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан тэр өдрийг хүн төрөлхтнийг дайны аюулаас аварсан "Ялалтын өдөр" гэж жил бүр тэмдэглэдэг билээ.
Энэхүү түүхт өдөр цар тахлын улмаас сүүлийн хоёр жил Дорнодчуудаа төлөөлөн аймгийн Засаг дарга, Батлан хамгаалах газрын дарга М.Бадамсүрэн "Зөвлөлтийн нисгэгчдийн гэгээн дурсгалд зориулсан хөшөө"-нд цэцэг өргөж, мөнхийн бамбар асаан, хүндэтгэл үзүүллээ.
Dornod · 2021/05/09
Зөвлөлт улсын эсрэг Герман улсын түрэмгийлэл эхлэхэд л ЗХУ-тай хамт гэдгээ Монгол улс илэрхийлсэн юм. ЗСБНХУ нацистуудтай тэмцэхэд Монголын үзүүлсэн тусламж нь бодитой, үнэн сэтгэлийн байв ... Монголчууд зүрх сэтгэлийн дуудлагаараа ах дүү ард түмэндээ аль байгаагаа өгч байсан. Тэд лаазалсан хоол бэлтгэх бригадууд, дулаан хувцас оёх цех байгуулж, мөнгө цуглуулах, танк, онгоц худалдаж авах ажлыг орон даяараа зохион байгуулсан юм. Үүгээрээ Монгол Улс фашизмын эсрэг ЗХУ-ыг дэмжиж эв нэгдэлтэй байгаагаа бүх дэлхийд харууллаа