Ахмадуудын нэг сая төгрөгийн ваучерийг Батцэцэг сайдын компани 592 сая төгрөгөөр хэвлэжээ
2021/05/11
Тэтгэврийн зээлгүй ахмадуудад төрөөс нэг сая төгрөг олгохоор болсон. Харин эхний ээлжинд ахмадуудад бэлэн мөнгөний эрх буюу ваучер олгох ажил өнгөрсөн бямба гараг /2021.05.08/-аас эхэлсэн байна.
Их хурлаас 2020 оны нэгдүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Энэ хуулиар зургаан сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг тэглэхээр болсон билээ. Харин ийнхүү тэтгэврийн зээлгүй ахмадуудад сая төгрөг олгох, нэг сая төгрөгөөс бага зээлтэй ахмадуудад зөрүүг нь олгох ажил хороогоор дамжин явагдаж байна.
Энэхүү ваучерийг тавдугаар сарын 21-ний өдрөөс мөнгөжүүлж, ахмадуудын дансанд мөнгө нь орж эхлэх аж.
Мөн энэ ажилд шаардлагатай хөрөнгө болох 216 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс силвер ресурс” компани бэлэн болгосон гэдгээ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа энэ сарын 7-нд мэдэгдсэн.
Тэгвэл энэ ваучертэй холбоотой нэгэн мэдээлэл гарсан нь ваучерийн хэвлэлтийг хариуцсан компанийг шударга бусаар сонгон шалгаруулж, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгийн хамаарал бүхий компанид давуу эрх олгосон гэх яриа гарчээ.
Ахмадуудад олгож буй нэг сая төгрөгийн ваучерийг хэвлүүлэхийн тулд “Эрдэнэс Монгол” ХХК-наас мөн 592 сая төгрөг зарцуулжээ. Тус ваучерийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК хэвлэсэн байна. Ваучер хэвлэл компанийг “Эрдэнэс Монгол” ХХК сонгосон бөгөөд 2020 оны гуравдугаар сарын 03-ны өдөр хэвлэлийн хэд хэдэн компаниас ваучер хэвлэх үнийн санал авчээ.
Тухайн компаниуд нь 30-60 сая төгрөгийн хооронд хэвлээд өгөх боломжтой гэсэн санал ирүүлсэн ч үүнээс хэд дахин үнэтэй буюу “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-г сонгон тус компанийн данс руу 2020 оны гуравдугаар сарын 19-нд “Эрдэнэс Монгол” ХХК-иас 297,180,255 төгрөгийг БОНД ХЭВЛЭЛТ утгатайгаар шилжүүлжээ.
Түүнчлэн 2020 оны тавдугаар сарын 06-нд дахин 295,422,315 төгрөг шилжүүлсэн байна. Ингээд бондын ваучерний хэвлэлт нэрийдлээр хагас тэрбум буюу 592,602,570 төгрөгийг “Монголын үнэт цаасны хэвлэл” компани авчээ.
Тиймээс хэтэрхий өндөр үнээр ваучер хэвлэлтийн ажлыг авсан тус компанийг АТГ-д хандсан ч тухайн асуудлыг хэрэг гэж үзээгүй аж.
Хэтэрхий өндөр үнээр мөнгө цохисон гэх хардлага олон нийт дунд өрнөөд байгаа юм. ГХЯ-ны сайд Б.Батцэцэгийн хамаарал бүхий "Мөнхийн үсэг", "Монголын үнэт цаас, хэвлэл", "Аз Хур" гэх гурван компани нь өмнө ч хэл аманд ихээр орж үргэлж л тендерийг давуу эрхээр авдаг гэх хардлагад удаа дараа өртөж байсан юм. Эдгээр компани нь 2014-2020 оны хооронп 41 тендерт ялж, нийт 3 тэрбум 259 сая төгрөг авсан гэх мэдээлэл өмнө хэвлэлээр гарч байсан билээ.
Иргэн · 2021/05/17
МАН засагт ноёлож байгаа цагт энэ мэтийн мөнгө угаалт наад захын хэрэг. Одоо хүрэлсүх ерөнхийлөгч болчихвол зүгээр цалингаа авдаг байснаа болиод дандаа ингэж хэн нэгнээр нь дэмжуулж цаас хэвлүүлж авдаг болчихвол нэг их гайхах юмгүй.
irged · 2021/05/17
munguu butsaaj avax xeregtei bolidoo zugeer l dans d xii
зочин · 2021/05/15
хэзээ тэгээд өгөх бэ залуус даа
Зочин · 2021/05/14
Teneg
Zochiin · 2021/05/12
Hogchvvl dee zvgeer l ogchooch zamaas idej bgd gahaj vhew erhem saidaa
Зочин · 2021/05/12
төрд гарсан гичийнүүд идэхээс өөр бодох юм бхгүй энэ баучераар яадын өгөх гэж бга бол бичиг эй бичиггүй өгнө шд энэ авгай буцааж төрийн мөнгө өгөөрэй цар тахал хүнд үед улсын санхүүгийн байдал хүнд бхд бас идэж цадахгүй юмаа олон хүний харахл идэж амьдрах гоё уу тэ авгай минь
зочин · 2021/05/12
Төрийн мөнгийг ингэж цацахаа болиоч дээ зүгээр л хэдэн хөгшчүүлийн дансанд хийгээд л болно биз дээ арай ч дээ хогийн новшнууд
Зочин · 2021/05/12
Ваучер бол илүү зардал ийн болжээ. Тэр 300.000 бас 50000 ₮ шиг зохих хүмүүст нь өгчихвөл боллоо шүү дээ.
Зочин · 2021/05/12
Угаасаа хаа эрх мэдэл бна ямарч салбар адилхан энэ хэзээч арилахгүй дээ уул нь ард түмний үйлчилгээ төрийн байгуулага л өөрсдөөсөө эхлээд шудрагаар устгавал нийгэм сайхан болно доо төрд байсаар л байвал нийгэм ялзарсаар л бна
ингээд бүлх залгисан юм шиг зүгээр хараад суухуу тэ? · 2021/05/12
арчаагүй ард түмэн пидда. япон солонгост энэ авгай эмэгтэйчүүдийн хорих луу аль үжээ дулаан хувцаа аваад явж байгаа дөө. нэгдэж шаарлдлага тавьж чаддаг ард түмэн ийм л байдаг юмдаа хөөрхий.
Зочин · 2021/05/12
mungu ugaana ene shvv
новш гэж 6 сая-г өг өө!!! · 2021/05/11
ХАХТАЛАА зээлсэнд нь +6 сая өгөөд зогсоогүй, ЯДАРСАН зээл авах ч чадалгүй хөгшид одоо 6 сараас дээш хугацаагаар ЗЭэЛЭХ ЭРХЭЭ АЛДЧИХСАН!!!
шок · 2021/05/11
Цайрсан ЛУЙВАРЧДЫГ ШОРОНД ХИЙ
Color · 2021/05/11
Ene huuhen bur davarj bna. Buh surah bichig bolon iim lobinii ajliig shuud avdag. Munhiin useg gedeg kompani. Tsaasan hairtsagnii mash unetei heden terbumiin uildveriig shuud avsan MAN-nii nereer olon jil deerem, luivar hiij bgaa avgai. Uunees bolj Mngold olon hevleh gazar uudee haaj bna. Olon hun ajilgui bolj bna. Bas deer n avsan tenderiin ajluudaa hujaad hyamd uneer hiilgej avchirdag n ch unen shu. Odoo bur said bolson avgai. Ah n ch biluu yunch bilee MAN-d baidag. LUIVARCHIN DEEREMCHIN-iig yana.
Зочин · 2021/05/11
Яавал мөнгө идчих боломж хаа бна гэсэн өлөн юмнууд энэ төрд бугшжээ.зүгээр л дансаар нь шилжүүлнэ биз дээ.е.сайдаа сайд нартайгаа тооцоо хийнэ байгаа.нэг их л шудрага царайлчихаад
Уншигч · 2021/05/11
Иймэрхүү аргаар шулж мөнгө олоод сурчихсан .Тэгээд л төрд сандал булаалдаж,үхэн хатан зүтгэнэ.
Зочин · 2021/05/11
Ваучерийн хэрэг байхгүй байсан. Мөнгө хулгайлах
Зочин · 2021/05/11
Xairan mungu.
Зочин · 2021/05/11
6 сая төгрөг зээлж аваад улсаар бүрэн төлүүлсэн гэх хүмүүс ч бна.
Зочин · 2021/05/11
194 000 ахмададаа наад хийлгэсэн мөнгө нэмээд өгөхөд 3саяыг өгөхөөр бна. Түрүүчийн авсан хөгшчүүл зарим нь 6-10саяыг тэглүүлсэн.Та нар энэ хөгшиддөө 3саяыг өгсөнч яадаг юм бэ? Аан.
Зочин · 2021/05/11
Үнэн бол төрийн албанаас түргэн ЗАЙЛУУЛ.
Зочин · 2021/05/11
Ёстой илүү зардал.Зээл авсан.аваагүй нь бүртгэлтэй бгаа.Тэтгэврийн данс нь байж бн.Бүх юм тодорхой байхад.Зүгээр л мөнгө завших шунал.
Б · 2021/05/11
Буруу карт руу хийх эсвэл тэтгэвэрийн дансаар мөнгө идэх л арга гэж бодож бна ардууд нь өвчнөөр эрсдэж байхад
Монгол хүн · 2021/05/11
Тэрийг хэвлэж нэг их сүртэй ажил болох хэрэг бсиймуу. Бүх юм цахимжаад бхад зүгээр л дансруу нь хийгээд л өгчихнө биз. Зүгээр 1гарлагдаад бгаа мөнгөөрөө өөр илүү ашигтай юм хийвэл таарах бсын
Зочин · 2021/05/11
Хайран мөнгө,ямар ч үргүй зардал
Зочин · 2021/05/11
Би лав ваучер аваагүй. Авах шаардлагагүй гэж ойлгож байна. Ерөнхийлөгч хүнсний ваучер олгох юм яриад байсан. Арай тэр нь биш биз дээ
Зочин · 2021/05/11
Хэдхэн хүн байгаа шүүдээ илүү зардал гаргах юмдах
Зочин · 2021/05/11
Zochin · 2021/05/11
Uuniig hewlej iim ih zardal gargah hereg uy bn. Burtgeliinhee daguu shuud dansruu n hiichij boldgui uymu
Naranhvv · 2021/05/11
Tur er ni iim dampuu bolchison shde vndseer ni uurchluh tcag negent boljee
60гал · 2021/05/11
Зайлуул энэ дуракаа ,Оюу эрдэнэ сайдаа
Zochin · 2021/05/11
Угаасаа наадуул чинь тэгж л таарна даа
Зочин · 2021/05/11
Hairan mungu tuunii orond emch suvilagch nartaa ugchihgui Ter hooson tsaastai tsaasgui dans ruu n shiljuuleh l yum bn le sh
Зочин · 2021/05/11
Dabarsan abgai shuu
зочин · 2021/05/11
Та юу бодож байна гэнэ үү? Би ёстой цадаж ханадаггүй бирдүүд юмаа л гэж бодож байна. Үйлийн үрээс айхгүй л байнадаа. Үйлийн үр гэдэг нь үр хүүхдэд тусдаг учраас зөв яв, гэж эмээ, өвөө маань сургадаг байлаа.
Иргэн · 2021/05/11
Ингэж хоосон цаас хэвлэж татварын мөнгийг үрж байхаар интернэт хөгжсөн орчин үед шууд дансанд хийх хэрэгтэй. Мөнгө идэх гэж дэндүү улайрчих юм.
Зочин · 2021/05/11
МАНАн улсын мөнгөийг цавчиж байна даа
1\4 · 2021/05/11
1\4
zochin · 2021/05/11
ваучер авсан аваагүй мөнгө олгоно, тэтгэврийн данс руу шилжүүлнэ гэж өчигдөр зурагтаар мэдээлэл өгч байсан шүү дээ, хэвлэлийн компани мөнгө угааж дээ
Ахмад · 2021/05/11
Тэгээд энэ 1 сая төгрөгөө яаж авах юм бэ дансруу орохгүй л байна