Багахангай дүүргийн 2 дугаар хороонд айлын хашаанд байлдааны зориулалтай бөмбөг байна гэх мэдээлэл энэ сарын 2-нд тус дүүргийн цагдаагийн газарт иржээ. 

Үүний дагуу Цагдаагийн хэлтэс хамгаалалтанд авч аюулгүй байдлыг хангаж өнөөдөр /5-р сарын 11-нд/ Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн 6 хүний бүрэлдэхүүнтэй устгалын бүлэг айлын хашаанаас бөмбөгийг тээвэрлэн суурин газраас 5 км орчим зайд гарган устгах ажлыг зохион байгуулж аюулгүй болголоо.

Тус бөмбөг нь ФАБ-150 загварын байлдааны зориулалтай нисэх онгоцны бөмбөг бөгөөд бөмбөгний хөнөөлийн радиус (тойргийн хэмжээ) нь 1км, 2 дугаар хорооны хэсгийг бүрэн устгах чадвартай байсан байна. 



Цаашид байлдааны зориулалттай тэсэрч дэлбэрэх зүйл болон байрлалын талаарх мэдээ, мэдээллийг холбогдох байгууллагад мэдэгдэж өөрийн болон иргэдийн амь нас, аюулгүй байлыг хангах талаар хүн бүхэн анхаарч сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Багахангай дүүргийн Цагдаагийн хэлтэс