Тэтгэврийн зээлгүй ахмадуудад олгох нэг сая төгрөг иргэдийн дансанд орж эхэллээ
2021/05/21
Тэтгэврийн зээлгүй ахмадуудад олгох нэг сая төгрөг өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэллээ. Тэтгэврийн зээлгүй байсан 194.1 мянган ахмад болон 1.0 саяас доош төгрөгийн зээлтэй байсан 43.9 мянган иргэн, нийтдээ 238 мянган ахмад энэхүү мөнгийг авах юм. Энэ арга хэмжээнд нийтдээ 216 тэрбум төгрөг зарцуулж буй.
Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргаж, ахмадуудын тэтгэврийн зээлийг бүрэн төлсөн. Өнгөрсөн онд 6 сая хүртэлх төгрөгийн зээлтэй байсан 229 мянган иргэний 763 тэрбум төгрөгийн зээлийг төлсөн. Энэ удаа зээлгүй байсан ахмадуудад мөнгө олгосноор нийтдээ 466.5 мянган ахмадад 911 тэрбум төгрөг зарцуулж байна.
Зочин · 2021/05/23
Ардчилсан намын үхэж далд орсон үхээрүүдийн хятадуудад хулгайгаар зарчихсан ордыг төрд эргүүлж аваад баялгаас нь ард түмэндээ хүртээж байгаа хүмүүст баярлах хэрэгтэй. Харин сошиал болон сонин сэтгүүлээр энэ мөнгийг эсэргүүцэж улс төрийн шоу хийгээд байгаа улсуудын нэр ус, регистрийг нь олж аваад өгөхгүй хасах хэрэгтэй. Тэгээд тэр дэмжээд байгаа ардчилсан намын үхээрүүдээсээ ав гэж хэл.
Туяа · 2021/05/21
2019онд тэтгэврийн зээлтэй ахмадуудын өрийг тэглэсэн.Тэгвэл мөн 2019онд тэтгэврийн зээлгүй байсан өндөр настан 2019оны 11сард нас барсан.Гэтэл 1сая төгрөг ч үгүй үлдэж байна да.энэ бол ялгаварлал
zochin · 2021/05/21
bayarlaa
зочин · 2021/05/21
Төрдөө баярлалаа
Зочин · 2021/05/21
Bayrlalaa tor zasagtaa