Соробанчин ах дүү хоёрын гайхамшигт амжилт
2021/06/02
Цээж тоолол Соробан сампингийн онлайн олон улсын тэмцээн өнгөрсөн сарын 29-нд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд таван тивийн 30 гаруй орноос гурван төрөлд давхардсан тоогоор 17000 хүүхэд оролцжээ. Цээж тоолол Соробан сампингийн онлайн олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлж 78 хүүхэд оролцож, дэлхийн аварга 4, Алтан цом 24, мөнгөн цом 18 хүртлээ.
Дэлхийн аваргын цомыг Ганзоригийн Сүндэръяа, Ганхуягийн Хангай, Эрдэмтэлэхийн Наранбат нар авах боллоо.
Өвөрхангай салбарын суралцагч Эрдэмтэлэхийн Наранбат 8 минутын цээж тооллын тэмцээний гүнзгий түвшинд ЧАМПИОН буюу ДЭЛХИЙН АВАРГА, Марафон тэмцээнд Алтан цом, Флаш анзаны тэмцээнд хүрэл цом авч гайхамшигтай амжилт гаргалаа. Э.Наранбатын дүү соробанчин Э.Батнаран 8 минутын цээж тооллын тэмцээнд Алтан цом, Марафон тэмцээнд Алтан цом хүртэж анхны олон улсын тэмцээнд онцгой амжилттай оролцлоо.