УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
2021/06/03
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хууль бусаар хүрэн баавгай ангаж байсан хэргээ олон жил нуун дарагдуулсан байж болзошгүй асуудлыг цагдаагийн байгууллага 15 жил шалгаагүй талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэрээр 2005 онд буюу МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа хууль бусаар ан хийж түүнийгээ тухайн үедээ нууж цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй өнгөрсөн болохыг эх сурвалж мэдээлсэн юм. Уг хэргийн нотлох баримт болох зурагт өгүүлснээр түүнтэй хамт байх хэсэг залуус дунд 60 тэрбумын хэргээр ял сонсоод буй А.Ганбаатар нарын 10 залуу тухайн үед хамт ан хийжээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэхүү хэргийг Хэнтий аймгийн тусгай хамгаалалттай газарт очиж байгаль хамгаалагч болон нутгийн газар мэдэх залуусыг дагуулан замчлуулж, Монголдоо нэн ховорт тооцогддог хүрэн баавгайг хууль бусаар ангасан байгаа юм. Хууль бубсаар ан хийсэн залуус бахдалтай нь аргагүй зургаа даруулж, түүнийг хав дарсан байна.
Өдгөө УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг Экологийн цагдаагийн албанаас шалгаж байгаа аж. Учир нь түүний хууль бус ан хийсэн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хуудаснаа нийтлэгдсэнээр шалгаж эхэлсэн байгаа юм.
Гэвч хэрэг гарсан өдрөөс хойш олон жил өнгөрсөн учраас хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэл нээхээс татгалзах саналаа маргааш буюу энэ сарын 4-ний өдөр явуулахаар болжээ. Улмаар прокурорын шатанд хянан хэлэлцээд хэрэг бүртгэл нээх эсэхийг шийдэх юм.
Хэрэг хуучирдаггүйн адилаар энэ хэрэг ч өдгөө хуулийн дагуу хариуцлага хүлээх бүрэн үндэслэлтэй юм. Учир нь Монгол Улсын Амьтны
Зочин · 2021/06/08
Ойд явж байтал баавгай гэнэт таараад өөдөөс дайрахаар нь биеэ хамгаалах гээд буудчихаа биз. Ойлгомжтой. Эсвэл баавгайн чихмэл юм биш үү.
Зочин · 2021/06/08
Ойд явж байтал
Зочин · 2021/06/06
Monhbat huuliin hariutslaga huleeh estoi
Зочин · 2021/06/06
Эр хүн ан хийдэг л биздээ
Мөнхбат = гэмт хэрэгтэн · 2021/06/05
Мөнхбат гэж дүр эсгэсэн хулгайч.
Бат · 2021/06/05
Төрийн мөнгө идсэн хулгайч нараа яая гэж байж хүрэн баавгай алаа л биз хэн ямар хохирол учрав
Аливаа шүлэгч нарын адил+ · 2021/06/03
Аливаа шүлэгч нарын адил үг, үйл хэрэг нь зөрүүтэй хүн дээ
zochin · 2021/06/03
dandaa chudlaa yridag chuuramch olon nuurtei ,bas schunaltai Monchbat gischuun ter terbum togrogiin oron suuchaa yaaj avsanaa bas ter ATGazart schalguulach estoi, ajillaa guiched chii alban chaagchdaa!!