Сүүлийн 24 цагийн хугацаанд хүнээс 11521 шинжилгээ авснаас 1792 хүнээс халдвар илэрлээ. Мөн 9 хүн нас барснаар нийт нас баралтын тоо 351 боллоо.

Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 196 хүн эдгэрч нийт эдгэрсэн хүний тоо 56449 боллоо.

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг "Зургаадугаар сарын 10-ны байдлаар улсын хэмжээнд 1152 жирэмсэн эмэгтэй халдвар авснаас 114 нь гэрээр, 250 нь эмнэлэгт эмчлэгдэж байна. Эдгээрээс 12 хүний бие хүнд байна. Хоёр эх ковидын хүндрэлээр нас барсан. Хоёр талын уушгины хатгалгааны хүндрэлээр нас барсан" гэв.