2231 хүнээс халдвар илэрч, 12 хүн нас барлаа
2021/06/22
ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2,231 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 98,050 болж байна. Мөн хугацаанд 12 хүн нас баржээ.