Сүүлийн 24 цагт 10439 хүнд шинжилгээ хийхэд коронавируст халдварын 2432 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 109.694 болж байна.

Мөн хугацаанд 13 хүн нас барж, улсын хэмжээнд нийт нас барсан хүний тоо 518 боллоо.

Харин өнгөрсөн хоногт 1207 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 69.958 болж байна.

Батлагдсан тохиолдлуудыг тодруулбал,

  • дотоодын халдвар 2,428,
  • эмнэлгээс шалтгаалах гурав,
  • зөөвөрлөгдсөн нэг тохиолдол илэрсэн.

Дотоодын халдварын 1,519 нь нийслэл хотод батлагдсан бол 909 нь орон нутагт илэрлээ. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар нийт 86,609 тохиолдол батлагдаад буй нь улсын хэмжээнд илэрсэн нийт халдварын тохиолдлын 78.9 хувийг эзэлж байна. 

Харин 1,207 хүн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарлаа. Ингэснээр 69,958 иргэн COVID-19 өвчин тусаад бүрэн эдгэрэв.