Зургаадугаар сарын 26-ны өдөр буюу өчигдөр голын усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүлээр НОБГ, Аврах анги, дүүргийн ОБХ, ГТУА ангиудын 44, Хан-Уул, Баянзүрх дүүргийн төрийн байгууллагын 7, нийт 51 алба хаагч, 9 автомашин, 4 завьтай үүрэг гүйцэтгэжээ.

Улмаар 3015 том хүн, 729 хүүхдэд усны ослоос урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгч, 466 ширхэг гарын авлага материал тараажээ.

Мөн голын эрэгт ойрхон байрлаж байсан 592 автомашиныг эргээс 50-100 метрт аюулгүй газарт холдуулж, усанд живж байсан 26,29,43 настай гурван иргэний амь насыг аварч эмнэлгийн байгууллагад, автомашинтайгаа живсэн 21 настай эмэгтэйн цогцсыг гарган цагдаагийн байгууллагад тус тус хүлээлгэн өгчээ.