ШШГЕГ: Б.Махбалыг суллаагүй
2021/06/28
Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрөгч Пүрэв гарагт нэр бүхий 13 хүнд уучлал үзүүлж, хорих ангиас сулласан гэх мэдээлэл бий. Эдгээр иргэдийн дунд Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн амь насыг хөнөөсөн Б.Махбал багтсан байж болзошгүй талаар зарим албан тус эх сурвалжууд мэдээлж эхлээд байгаа юм.
Тэгвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-аас, “Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өршөөлд ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбал багтаагүй. Түүнд оноосон ял хүчин төгөлдөр, суллагдаагүй” гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдээллээ.
Үүнээс гадна зарим эх сурвалжуудын мэдээлснээр Махбалд оногдуулсан ялаас хоёр жилийг хассан гэх мэдээлэл ч байгаа юм.
Хүний амь хөнөөсөн хэргээр шүүхээс 11 жилийн ял авсан Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал нь 11 удаа хойшилж байв. Түүнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 13 жилийн хугацаагаар хорих ял оноож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр 2020 оны тавдугаар сарын 15-нд шийдвэрлэж байв. Улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр /2020.08.20/ Б.Махбалд оноосон ялыг хоёр жилээр хөнгөрүүлсэн юм.
Хэргийг сануулахад, Б.Махбал нь ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-гийн амийг 2018 оны наймдугаар сарын 9-нд хөнөөсөн ноцтой хэрэг гарч байв.
Зочин · 2021/06/28
ОЛНЫ НҮДЭН ДЭЭР САНААТАЙГААРХҮНИЙ АМЬ БҮРЭЛГЭСЭН ХҮНИЙГ ӨРШӨӨНӨ ГЭЖ БАЙЖ БОЛДОГ Л ЮМ БАЙХ. ИЙМ Л ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УЛС БАЙЖ . ЕР НЬ МӨНГӨТЭЙ, ТҮШИГТЭЙ ХҮМҮҮС Л ЮУ Ч ХИЙЖ БОЛДОГ ЖАЯГ ТОГТОЖ. БУСАД НЬ АМЬД ЯВААДАА БАЯРЛААД СУУХ ҮЛДЖЭЭ. БҮХ ЮМ ТЭДНИЙ ХУВЬД ХААЛТТАЙ. МЭДЛЭГ БОЛОВСРОЛ ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛТЭ БАЙГААД ХЭРЭВ ЧИ АЛЬ НЭГ ЭРХ МЭДЭЛТНИЙ ХҮРЭЭЛЭЛД БАГТАДГҮЙ БОЛ АЛУУЛЧИЖ БАЙСАН ХАМААГҮЙ. ЁСТОЙ ХОХЬ ЧИНЬ. ИЙМЭЭС ЖИРИЙН ИРГЭД БОЛ ЗАЯАНДАА ГОМДОХООС ӨӨР ЗҮЙЛГҮЙ.
Зочин · 2021/06/28
Төрийн Яаманд, ажлын байрандаа архидан согтуурч хүн алсан хүний ялаас хөнгөрүүлнэ гэдэг арай дэндсэн асуудал. Баттулга ч нүгэлтэй нөхөр шүү
иргэн · 2021/06/28
Тийм байлгүйдээ,худлаа мэдээлэл цацаж ард иргэдийн бухимдлыг төрүүлдэг тв-9 телевизийн сэтгүүлчийг ажлаас нь халах ёстой.мэдээллийн хэрэгслүүд худлаа мэдээлэл цацах эрх байхгүй шүү,сүүлийн үед сэтгүүлч нэр зүүгсэд юу хамаагүй бурдаг болсон үүнийг цэгцлэх ёстой.