Комедиан Д.АМАРТҮВШИН:Бидний бизнес, санхүү, хүсэл мөрөөдөл гацсан. Бид цааш тэвчихгүй
2021/06/28
Иргэд, ААН-ийн төлөөллүүд төрийн буруутай үйл ажиллагааг эсэргүүцэж Төв талбайд “Тэвчээр тасарлаа” флашмоб хийлээ. Тэд “Өрөндөө баригдлаа”, “ААН-үүдэд тэгш хандъя”, “Зээлийн хүүг зогсоо”, “Ажилгүй, орлогогүй боллоо” гэх уриа, лоозон барьж эсэргүүцлээ илэрхийлж байна.
Мөн үйл ажиллагааны тухай комедиан Д.Амартүвшин “Өнөөдрийн гол үйл ажиллагаа бол ГАШУУДАЛ, ГАЦАЛТ, ФЛАШМОБ байлаа. Маш амжилттай болж, олон хүн үзлээ. Бидний бизнес, санхүү, хүсэл мөрөөдөл бүх юм гацсан. Тиймээс бид энийг хийж байна. Дээрээс бидний ихэнх нь дампуурч байна. Тиймээс л бид гашуудал, гацалтын флашмоб хийж байгаа юм. Бид нар энэнээс цааш тэвчихгүй. Уучлаарай.
Дарга нар халдвар хамгааллын дэглэм зөрчиж болдог, наадам хийж, жагсаал зохион байгуулж болдог. Харин бид жил зургаан сарын турш ямар ч ажил хийсэнгүй.
Хамгийн түрүүнд Писи, караоке, урлагийнхныг хорьсон. Одоо ч хэвээрээ. Дэлхийн бусад орнуудад бүх юм нээгдчихлээ. Бид хоёр тундаа бүрэн хамрагдсан хүмүүсдээ үйл ажиллагаагаа нээмээр байна” гэсэн юм.
zochin · 2021/06/28
ene zaluu uneniig chelsj bna, tanar schuumjlel avaj sur
zochin · 2021/06/28
dandaa daramtlach um ymar yrschigtai um be
эгч нь · 2021/06/28
миний дүүд нэг зүйл хэлмээр бна залуу та нар арчаагүй бна 45оны орсууд байлдаанд лёнин гранд 3сар бүслэгдээд ток усгүй амьдраад болоод бхад чам шиг бацаан өөрийгөө олигтой юм ярьдаг гэж бодоо юу болоогүй л бна даа чи боловсрол эзэмшсэн үү