Спутник V вакцин маргааш ирэхээр болжээ
2021/06/29
Спутник V вакцины нэгдүгээр тунг хийлгэсэн иргэд хоёр дахь тунгийн нийлүүлэлтийг хүлээж байгаа. Тэгвэл уг вакцин маргааш буюу 2021*06*30-нд ирэхээр болжээ.
Энэ талаар Гадаад харилцааны яамнаас “Спутник V вакцины 10 мянган ширхэг хоёр дахь тунг маргааш буюу зургаадугаар сарын 30-ны өдөр, үлдэх 10 мянган тунг долдугаар сарын эхний хагаст ирүүлэхээ Орос талаас илэрхийлсэн” гэсэн мэдээллийг өглөө.
50 мянган иргэний II тунгийн вакцин хүлээгдэж буйг ХӨСҮТ-өөс мэдэгдэж байв. ОХУ-аас Спутник V вакцины хоёр тунгийн хоорондох зай 21-90 хоног гэдгийг зарласан билээ
Саравч · 2021/06/29
50.0 хан мянган вакциныг Оросууд гоожуулаад нийлүүлээд байдаг ямар сонин юм бэ. Маргаашнаас өндөр настангууд нь орилолдоод очерлоод хэцүүхэн л юм болох нь дээ