Цар тахлын нөхцөл байдлын улмаас Замын-Үүд рүү хүндэтгэн үзэх шалтгаантай (буяны ажил, эрүүл мэнд) иргэдийг л нэвтрүүлэх, хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгслээс бусад хөдөлгөөнийг хязгаарласан билээ.

Замын-Үүд сумын Онцгой комиссоос ачаа тээврийн хөдөлгөөний хязгаарлалтыг өнөөдөр дахин сунгав. Тэгснээр дээрх хязгаарлалт зургаадугаар сарын 30-наас долдугаар сарын 9-ний 06.00 цаг үргэлжлэхээр болов.