ОХУ-аас 10,000 тун Спутник V вакцин ирсэн талаар ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ.

Энэхүү вакцинаар 65-аас дээш насны иргэдээ дархлаажуулах бөгөөд ирэх Даваа гарагаас эхлүүлэхээр төлөвлөж байгааг нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдэгдсэн байна.

Вакцинжуулалтын цэгүүдийн мэдээллийг маргааш өгөх бөгөөд 09:00-17:00 цагт хийхээр төлөвлөжээ. 

Супитник V вакцины хоёрдугаар тун удахгүй Монголд ирэх захиалганд орсон талаарх мэдээллийг ГХЯ-наас өгсөн байна. Тиймээс уг вакциныг хийлгэсэн иргэдийг удахгүй хоёрдугаар тунд хамруулахыг тэрбээр хэллээ.