Сүүлийн 24 цагт батлагдсан тохиолдлын тоо 2,520-оор нэмэгдэж, 8 хүн нас баржээ
2021/07/04

ЭМЯ-наас коронавируст халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 9000 гаруй хүнд PCR шинжилгээ хийхэд халдварын 2520 тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсад батлагдсан нийт тохиолдлын тоо 125260 боллоо. Найман хүн халдварын улмаас нас барлаа. Улмаар нийт нас баралтын тоо 617-д хүрэв. Улаанбаатар хотод халдварын 1302 тохиолдол илэрч, хөдөө орон нутагт 1217 илэрсэн байна.






                                
                                
                                
                                
                                
					
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
					